ЦЕГ: Зодоон гарсан гэх цэргийн ангид хойшлуулшгүй шалгалтын ажиллагаа явуулж байна
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байна
“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан ирэх нэгдүгээр сард болно
МЭНДЧИЛГЭЭ
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна

Төрийн уян хатан зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна гэв
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Монголын Хоршоологчдын үндэсний нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Энэхүү уулзалтад МХҮНХ-ны тэргүүн, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон Хоршоологчдын Үндэсний нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл оролцов. Хоршоологчдын өмнө тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд төрийн уян хатан зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгааг хэлж байлаа.
Нийгэм

Иргэдийг аюулгүй байдлаа хангаж, угаар мэдрэгчийг тогтмол шалгаж байхыг анхаарууллаа
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Галлагааны улирал эхэлсэнтэй холбогдуулан угаарын хийнд өртсөн гэх дуудлага ихсэх төлөвтэй байна.
Нийгэм

“НӨХӨН СЭРГЭЭЛТ 2024″ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
МУ-ын Засгийн газар 2020-2024 онд үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон га талбайд нөхөн сэргээлт хийх ажил тусгагдсан. Монгол улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 30 гаруй мянган га талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай байгаа бөгөөд 2020-2024 онд 8000 га талбайг нөхөн сэргээх шийдвэрийг Засгийн газар гаргаад байна.
Нийгэм

Үнсийг нөхөн сэргээлтэд дүүргэгчээр ашиглаж эхэллээ
Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт бичил уурхайн улмаас ухагдаж эвдэгдсэн 1 га талбай дахь ам цооногуудад “Амгалан” дулааны цахилгаан станцаас гарсан 180 м3 үнсийг дүүргэгч материал болгон загвар нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэлээ.
Нийгэм

Угаарын хийн хордлогоос үүсэх эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийлээ
НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн Засаг даргын Тамгын газар, Тохижилт, нийтийн аж, ахуйн хэлтэстэй хамтран дүүргийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг 20 хороонд угаарын хийн хордлогоос үүсэх эрсдэлийг тооцох зорилгоор гамшгийн эрсдэлийн түрэвчилсэн үнэлгээ хийлээ.
Нийгэм

Гарцаар гарч байсан хоёр хүүхдийг мөргөж нэгнийх нь амь насыг хохироожээ
ХУД-ийн 6 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, Яармагийн эмнэлгийн хойд зам, явганы гарцан дээр өчигдөр буюу 10.05-ны өдрийн 16.48 цагийн орчимд BMW X3 маркийн автомашины жолооч Б нь явган хүний гарцаар гарч байсан явган зорчигч Б, О нарыг мөргөсөн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Нийгэм

23000 гаруй багш эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамрагджээ
Боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх багцын үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах удирдамжийг Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд хамтран батлан хэрэгжүүлж байна.
Тус үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зарласан сонгон шалгаруулалтад тэнцсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх багцын үзлэг хийх эрүүл мэндийн байгууллага гүйцэтгэж байгаа.
Нийгэм

Л.МӨНХГЭРЭЛ:Ойн далбига мөөг нь хорт хавдар, вирүсийн эсрэг үйлчлэлтэй болохыг тогтоосон
Монгол орны мөөг, түүний төрөл зүйл, химийн найрлага болон биологийн идэвхийн судалгаа, мөөгний ач тусын талаар ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн, Хүнсний химийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Л.Мөнхгэрэлтэй ярилцлаа.
Нийгэм

Усны тоолуурын заалтыг үнэн зөв авсан эсэхэд дараах аргаар хяналт тавиарай
Сүүлийн үед усны төлбөр тооцоог улсын баталгаатай хэмжих хэрэгслийн заалтаар, үнэн зөв авч тооцохгүй байна, усны төлбөр өндөр гарч байна гэсэн иргэдийн гомдол нэлээд ирж байна. Гомдлын дагуу газар дээр нь очиж шалгахад ашиглалтын шаардлага хангахгүй чанаргүй тоолуур суурилагдсан, орон сууцны байгууллагаас тоолуурын заалтыг үнэн зөв авч бичилт хийгээгүй, ажилтнуудын хэмжил зүйн мэдлэг хангалтгүй,
Нийгэм

“ЦЭНХЭР АЛТ УСАА ХАЙРЛАЯ” аян давхардсан тоогоор 7,2 сая хүнд хүрчээ
Монгол улс цэвэр усны нөөцөөрөө дэлхийн 145 орноос 22-т эрэмблэгддэг боловч усыг хуримтлуулах, нөөцлөн ашиглагдаггүйгээс усны нөөц хамгийн бага 20 орны тоонд багтдаг. Өнгөрсөн оны байдлаар манай орны 264 гол мөрөн, 704 булаг шанд, 286 нуур тойром, 12 рашаан ширгэжээ.
Нийгэм

Орц гарцыг хааж, зөвшөөрөлгүй барьсан хашааг албадан буулгав
Нийслэлийн Засаг даргын захирамжаар зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж, хашаалсан аж ахуйн нэгж, байгууллагуудын хашааг буулгах ажлын хүрээнд нийт 330 байршилд зөрчил илэрсэн байна. Зөрчлийг арилгахаар нийслэлийн холбогдох албаныхан ажиллаж байгаа юм.
Нийгэм

“Мэйжор Дриллинг” ХХК-ийн Монгол дахь салбарынхан 15 сая төгрөгийн хандив өглөө
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.
Тухайлбал, өнөөдөр “Мэйжор Дриллинг” ХХК-ийн Монгол дахь салбарын хамт олноос 15 сая төгрөгийн хандив өглөө. Тус компани нь 21 оронд салбартай, хайгуулийн болон газрын гадаргуу, гүний өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.
Нийгэм

Алба хаагчид 5-15 метрийн гүнд 22 удаагийн шумбалт хийлээ
Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор “Усны гүнд эрэн хайх, аврах ажиллагааны сургалт, дадлага”-ыг Тайшир сумын нутагт орших “Гэгээн” нууранд зохион байгууллаа.
Нийгэм

Өргөөгийн гудамжны автозамын хөдөлгөөнийг нээлээ
Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замын шинэчлэлтийн ажил дуусчээ. Дээрх ажлын хүрээнд 408 у/м эгнээ тусгаарлах хашлага, 430 у/м авто замын хуучин хашлага шинэчлэлт, тэмдэг тэмдэглэгээ, 4800м2 тэгшилгээ болон хучилтын ажлууд бүрэн хийгджээ. Үргэлжлүүлэн 170 м2 газарт явган хүний шинэ зам болон хуучин явган замын шинэчлэлтийн ажлууд хийгдэх юм.
Нийгэм





























