“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан ирэх нэгдүгээр сард болно
МЭНДЧИЛГЭЭ
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран сар бүрийн 3 дахь 7 хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулдаг.
Нийгэм
Д.Нямхүү: 15 настай хүүхэд, батлан хамгаалахаар суралцдаг оюутан эдгэрч гарлаа
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 316 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Бүгдэнд нь коронавирус илрээгүй.
Өнөөдөр мөн сайн мэдээтэй. Хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Нэг нь батлан хамгаалахын чиглэлээр суралцдаг оюутан бол нөгөө нь 15 настай хүүхэд. 31-33 хоногийн хугацаанд эмчилгээ хийлгээд ийнхүү эдгэрч гарлаа.
Нийгэм

Баянзүрх дүүрэгт олон улсын стандартад нийцсэн иж бүрэн спортын талбай нээгдлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы гаргасан шийдвэрийн дагуу дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай барих шийдвэр амжилттай хэрэгжиж байна. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулах ажил өнөөдөр дуусч нээлтээ хийлээ.
Нийгэм

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар хотын хөгжлийн асуудал, шашны байгууллагууд болон Covid-19 зэрэг цаг үеийн асуудлаар ярилцсан юм. Хотын тулгамдсан асуудлуудыг зөвхөн төсвийн хөрөнгөөр шийдэх боломжгүй.
Нийгэм

370 орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр өмчлүүлнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэнэ. Хуралдааны эхэнд Орон сууц хуваарилах ажил зохион байгуулах тухай хэлэлцлээ.
Нийгэм

“НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2020.06.15/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хэвлэлийн бага хурлаар Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох, Улсын Их Хурлын сонгуулийн маргаантай холбоотой хэргүүд болон Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшсэн зарим хүнд холбогдох шүүхийн шатанд байгаа эрүүгийн хэргийн талаар мэдээллээ.
Нийгэм

Орон сууц хуваарилах ажил зохион байгуулах тухай хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хуралдана. Энэ удаагийн хурлаар Орон сууц хуваарилах ажлыг зохион байгуулах тухай, Хөрөнгө бүртгэн авах тухай, Нийслэлийн өмчийн бүртгэлээс барилга байгууламж хасах тухай, Хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай зэрэг зургаан асуудал хэлэлцэх товтой.
Нийгэм
Д.Нямхүү:Элэгний хавдартай 64 настай эмэгтэй 45 хоног эмчлэгдээд эдгэрлээ
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 14-нд гурван лабораторид нийт 258 хүний сорьцонд шинжилгээ хийлээ. Бүгдэнд нь коронавирус илрээгүй.
Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжиж байна. Тэдний 8 нь оюутан, хоёр нь 49-65 настай иргэн. Эдгэрсэн хүмүүсийн эмчилгээ 17-55 хоног үргэлжилсэн. Оюутнуудын эмчилгээний хоног цөөн байлаа. Элэгний хавдартай 64 настай эмэгтэй 45 хоног эмчлэгдээд эдгэрлээ. Мөн 49 настай иргэн 55 хоног эмчлэгдээд гарлаа.
Нийгэм

ШИМЭГЧ ХОРХОЙ ИЛЭРСЭН САЙРА НӨӨШИЛСӨН ЗАГАСЫГ УСТГАЛД ОРУУЛЛАА
Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Өрнөх гариг ХХК-ийн ОХУ-аас импортолсон 2020 оны 02 дугаар сарын 10, 18-ний өдөр үйлдвэрлэсэн 308 13 4 P цувралын дугаарт Сайра нэрийн нөөшилсөн загаснаас дээж авч, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд Acanthocephala-eoacanthocepala /скребни/ буюу шимэгч хорхой үхсэн хэлбэрээр илэрсэн байна.
Нийгэм

Зуслангийн бүсээс тархац нутаггүй болсон тарвагыг нүүлгэн шилжүүллээ
Суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы /Marmota sibirica/ тархац нутаг хумигдаж улмаар зэрлэгшсэн нохдод бариулж тоо толгой нь цөөрч байна. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулсаар байна.
Нийгэм

Цэцэрлэгт хүрээлэн ОНӨАТҮГ-т хяналт шалгалт үргэлжилж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨАТҮГ-ын эзэмшил газарт байрлах нууранд 4 хүүхэд 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр осолдсон хэрэгт Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэсэн. НМХГ-аас тухайн байршилд батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажлын зөвшөөрөлгүй барилга угсралтын ажил гүйцэтгэсэнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зааснаар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын хяналтан доор явуулж байна.
Нийгэм

Монгол Улсын хүн ам 3 296 866, өрхийн тоо 897 427 байна
Монгол Улс 11 дэх удаагийн Хүн ам, орон сууцны тооллогыг энэ онд холбогдох хууль тогтоомж болон НҮБ-ын Статистикийн хэлтсээс эрхлэн гаргасан “Хүн ам, орон сууцны 2020 он орчмын тооллогод баримтлах зарчим, зөвлөмж”-ийг үндэслэн амжилттай зохион байгуулж, нэгдсэн дүнг боловсруулан танилцуулж байна.
Нийгэм































