“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан ирэх нэгдүгээр сард болно
МЭНДЧИЛГЭЭ
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Энэ зун 200.000 тонн сайжруулсан түлш нөөцөлнө
2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулахад улсын болон нийслэлийн төсвөөс 600 орчим тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүнд хүрээгүй билээ. Харин 2017-2020 онд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Засгийн газрын 62 дугаартай тогтоолыг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс 170 орчим тэрбум төгрөг, нийслэлийн төсвөөс 11.2 тэрбум төгрөг зарцуулан, агаарын бохирдлыг 50 хувиар бууруулж чадсан юм.
Нийгэм
Д.Нямхүү: 18-25 насны 10 оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 8-нд хоёр лабораторид нийт 40 шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Өнөөдөр сайн мэдээтэй. 18-25 насны 10 оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Тэдний тав нь цэргийн сургуулийнх, тав нь Алтанбулаг боомтоор орж ирсэн оюутан. Өчигдөр Сидней-Улаанбаатарын онгоцоор ирсэн 262 зорчигчийн хоёрыг нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан байгаа.
Нийгэм

УНТЭ “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан”-г Монгол анх удаа ашиглалтад орууллаа
Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь хагас бие даасан байдал руу шилжсэнтэй холбогдуулан хийгдэж буй томоохон ажлуудын нэг болох “Хоёр талт буюу амбулаторийн эмийн сан”-г Монгол анх удаа ашиглалтад орууллаа. Томоохон эмнэлгүүд хагас бие даасан байдал руу шилжсэн нь эмнэлэг өөрөө хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлж өгч буй аж.
Нийгэм

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 43.5 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ БАРЬЖ ДУУСГАЖЭЭ
Эдийн засгийн ач холбогдлоороо дэлхийд дээгүүрт тооцогдох Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна. Өнгөрсөн 2019 оны 5 дугаар сард уг төслийн шавыг тавьж байсан бол өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 82 хувь, хоолойн ажил 67 хувь, худаг усны ажил 84 хувьтай байна. Мөн Зүүнбаян өртөөнөөс эхлэн угсарч буй дээд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, эхний 43.5 километрийг барьж дуусгалаа.
Нийгэм

Нийслэлийн төсөвт хорин тэрбум төгрөг төвлөрүүллээ
Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар нь нийслэлийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, барилга байгууламжийг үнэлэх, түрээслэх, дахин үнэлгээ хийх, болон нийслэлийн харьяа байгууллагын өмч ашиглалтад хяналт тавих, зохицуулалт хийдэг. Өмчийг хамгаалахын зэрэгцээ менежмент хийх, орлого төвлөрүүлэх, хувьчлан борлуулах үүрэг хүлээдэг. Энэхүү чиг үүргийнхээ хүрээнд байр талбайн түрээсийн болон акталсан хөрөнгийн дуудлага худалдааны орлогоор нийслэлийн төсвийг бүрдүүлдэг байна.
Нийгэм

Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгыг энэ сарын 15-нд хүлээж авна
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр Яармагт баригдаж байгаа 300 ортой Нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн барилгын ажлын явцыг шалгаж, газар дээр нь ажиллалаа. Хотын Захирагч С.Амарсайхан эмнэлгийн барилгын ажлыг түргэвчлэх үүднээс удаа дараа ирж ажиллан шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа билээ.
Нийгэм

БУРХАН БАГШИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ ЗОРИУЛАЛТЫН ДАГУУ ТОХИЖУУЛАХААР ШИЙДВЭРЛЭЖЭЭ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэнг зориулалтын дагуу тохижуулахаар шийдвэрлэж, цэцэрлэгт хүрээлэнгийн газарт эрх олгогдсон Интернэшнл тур ХХК Амирлан тур ХХК-уудын газар ашиглах эрхийг хүчингүй болгож 2020 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн А/260 тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулан ажиллуулж байна.
Нийгэм

Галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан 2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ
Улсын Их дэлгүүрийн 6 давхарт гал гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 16:48 цагт иржээ. Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажилласан байна.
Нийгэм
Д.Нямхүү:ХӨСҮТ-д эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн 95 нь хөнгөн, 23 нь хүндэвтэр байна
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр нийт 217 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй. Нэг сайн мэдээтэй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна.
Нийгэм

Д.Чойжамц: Бурхан багшийн их дүйчэн өдрөөр хураасан эрхэм буян тань түм бумаар үржиж болтугай
МБШТ Гантантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам гавж Д.Чойжамцын Бурхан багшийн их дүйчэн өдрийн ёслолтын нээлтэнд зориулсан айлдварыг бүрэн эхээр нь хүргэе.
“Авралт багш хийгээд хутагт гурван эрдэнэ дор мөргөм үү”
Нийгэм
Д.Нямхүү:Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 5-аар нэмэгдэж 191 боллоо
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Нийт дөрвөн лабораторид 715 шинжилгээ хиййлээ. 710-т нь коронавирус илрээгүй.
Харин таван хүнээс халдвар илэрлээ. Тэдний дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-аас ачаа ачдаг жолооч. Зургаадугаар сарын 3-нд ирсэн жолоочийг сэжигтэй гэж үзээд Сэлэнгэд тусгаарласан байсан. Хариу нь эерэг гарсан учраас өнөөдөр ХӨСҮТ рүү татан авчирч эмчилгээнд оруулах ажил эхэллээ. Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол таваар нэмэгдэж 190 боллоо” гэлээ.
Нийгэм

УЛААНБААТАР-АРВАЙХЭЭР ЧИГЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ЗАСВАРЫГ ЭНЭ САРД ЭХЛҮҮЛНЭ
Баруун аймгуудыг нийслэл хоттой холбодог гол авто замын сүлжээ Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын хэсэг болох Хүйтний хөндий-Арвайхээрийн 57.56 км авто замын их засварын ажлыг энэ сард эхлүүлэх гэж байна. Азийн хөгжлийн банкны “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлэх уг авто замыг анх 2001 онд ашиглалтад оруулснаас хойш 19 жилийн хугацаанд засвар хийгдээгүй бөгөөд ихээхэн эвдрэл үүсэж, ашиглалтын нөхцөл байдал муудсан.
Нийгэм

Яллагдагч Ж.Эрдэнэбат нарын 5 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүллээ
Яллагдагч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 11.00 цагт эхэлсэн.
Шүүх хуралдаанаар яллагдагч нарыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагт товлон зарлав.
Нийгэм

Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Ойн хэлтсийн дарга Б.Болортуяа, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар нар мэдээлэл хийлээ.
Нийгэм





























