Н.Учрал: Х.Нямбаатарыг Хотын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө
Н.Учрал махны үнийг богино хугацаанд тогтворжуулах боломжийг судалж шийдвэрлүүлэх үүрэг өглөө
Ипотекийн зээлд олон төрлийн сонголт оруулна
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
МҮБХ-ны ээлжит 10-р Их Эе хурал үргэлжилж байна
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт нэрт зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазарыг өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
УИХ-ын гишүүний асуулт асуух, хариулт авах хугацааг зохицуулсан төсөл өргөн мэдүүлэв
Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

Б.Отгонсүх: Нийтийн тээврээр маскгүй зорчихгүй байхыг анхааруулъя
Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өнөөдөр буюу есдүгээр сарын 04-ний өдөр нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр, орлогч дарга Х.Булгаа болон тус газрын Хяналт шалгалтын хэлтсийнхэнтэй нийтийн тээврийн үйлчилгээ, цаг үеийн асуудлаар хуралдаж, үүрэг чиглэл өглөө.
Нийгэм

АНХААР:Гол, мөрний усны түвшин 25-45 см даван хүчтэй үерлэж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 9 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 45-165 см даван үерийн түвшинд дөхөн үерлэж байна.
Нийгэм

Амралтын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орно
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ амралтын өдрүүдэд буюу 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Нийгэм

Тусгаарлах байранд 411 ажилтан, алба хаагч ажиллаж байна
Улсын хэмжээнд 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 68 тусгаарлан ажиглах байруудад нийт 4,186 иргэн байна. Үүнээс Монгол улсын 3,459, гадаад улсын 84 иргэн байна. Мөн Засгийн газрын шийдвэрээр татан авсан гадаад улсын ажиллах хүчний 643 хүн байгаа юм.
Нийгэм

Цар тахлаас сэргийлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг аймаг, дүүргийн эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө
Дэлхийн дахинаа тархаад буй КОВИД-19 цар тахлын эсрэг Монгол Улс оновчтой арга хэмжээ хэрэгжүүлж буй хэдий ч ДЭМБ-аас Монгол Улсыг халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд байгааг анхааруулсан.
Агаар дуслын замын цар тахлын үед зүрх судасны өвчтэй хүмүүс болон зүрх судасны мэргэжилтнүүд халдвар авах, өвчлөх, түгээх хамгийн их эрсдэлтэй байгааг олон улсын туршлагаар нотлогдож байна. Тус халдвараар өвчилсөн зүрх судасны өвчтэй хүмүүс хүндрэх, нас барах магадлал 15 дахин их байгааг олон улсын мэргэжилтнүүд судалгаагаар гаргажээ.
Нийгэм

Эвдэгдсэн, эзэнгүй орхигдсон газруудад дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлт хийж байна
Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Нөхөн сэргээлт-2020” арга хэмжээний хүрээнд ашигт малтмал олборлох, ашиглах үйл ажиллагаа явуулж буй компаниудтай хамтран хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд өртөж эвдэгдсэн, эзэнгүй орхигдсон талбайнуудад дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтийг хийлгэж байна.
Нийгэм

2020 онд багтаан сургууль, цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төвийн 21 барилгын дулааныг хийн халаагуураар шийднэ
Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэн баталсан юм. Хуралдааны эхэнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мэндсайхан танилцуулж, тогтоолын төслийг баталлаа. Тодруулбал “Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж, алслагдсан сургууль, цэцэрлэгийн халаалтыг хийн халаагуураар шийднэ.
Нийгэм

Барилга барих хүсэлтээ eservice.ulaanbaatar.mn цахим хуудсаар өгөх боломжтой боллоо
Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга, Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал, Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга М.Мэндсайхан нар өнөөдөр төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх талаар мэдээлэл хийлээ.
Нийгэм

Т.МӨНХСАЙХАН:Тохиолдлын хавдрууд улам залуужиж байгаа үзүүлэлт гарсан
Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан наймдугаар сарын 26-аас эхлэн лавлагаа шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.
Нийгэм

Агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхүүдэд 15723 ширхэг угаарын хий мэдрэгч тарааж эхэллээ
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.
Нийгэм

Аж ахуйн нэгжийг хийгээр халаах төсөл хэрэгжинэ
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мэндсайхан төслийг танилцууллаа.
Нийгэм

БНСУ-аас ирэх иргэдийг дараах газруудад тусгаарлана
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу өнөөдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 265 хүн иргэн эх орондоо ирнэ.
Нийгэм

Шуурхай штабын цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцжээ
Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны 6 дугаар тушаалаар байгуулагдсан “Шуурхай штаб” үйл ажиллагаагаа явуулаад зургаан сар болж байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэгтэй тус штаб энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа хэлэлцэж, цаашдын ажлын төлөвлөгөөгөө ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Нийгэм































