“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан ирэх нэгдүгээр сард болно
МЭНДЧИЛГЭЭ
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнд “The Hu” хамтлаг оролцоно
2026-2028 онд Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина
Төв талбайд “Крисмасс маркет” ажиллаж эхэллээ
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
Галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
Өнөөдрийн байдлаар 9000 тонн АИ-92 автобензин байна
М.Чинбатыг Улсын ерөнхий прокурорын орлогчоор улираан томиллоо
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Гал сөнөөгчийн хувцас хатаах төхөөрөмж хийжээ
Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Г.Амартүвшин захирагчтай 4 дүгээр салааны алба хаагчид гал сөнөөгчийн хувцас хатаах тусгай зориулалтын төхөөрөмж хийсэн байна.
Нийгэм
212 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэв
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Зургаадугаар сарын 1-ний өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид олон улсын зөвлөмжийн дагуу 7, 14, 21 хоногийн давтамжтайгаар шинжилгээ авч байгаа. Гэрт нь гаргасны дараа мөн хоёр удаа шинжилгээ авч байна. Энэ дагуу Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдод шинжилгээ хийсэн. Бүх шинжилгээ сөрөг гарсан” гэлээ.
Нийгэм

Зургадугаар сарын цаг агаарын төлөв
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сард баруун аймгуудын ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгийн ойд хэсгээр олон жилийн дунджаас бага, харин зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дундаж байна.
Нийгэм

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай боллоо
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-өөр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн салбар эмнэлэгт нярайн тасаг нээгдлээ. Нийт таван ор бүхий нярайн тасгийн тохижилт, шарлагын аппарат болон нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг “Golden Gobi” компаниас “Эрүүл бяцхан зүрх” аянтай хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд шийдвэрлэж өгсөн байна.
Нийгэм

Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн хугацааг сунгалаа
Дэлхий нийтэд тархаад буй “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг чангатгах, хөл хориог үргэлжлүүлэх шийдвэр Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар гарч Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан билээ.
Нийгэм

Эцэг, эхчүүдэд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэйг онцоллоо
Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор голын усанд иргэдийг осолдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар, Цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав нар мэдээлэл хүргэлээ.
Нийгэм

5, 0-өөр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад 3 өдөр үлдлээ
Таны тээврийн хэрэгсэлийн улсын дугаар 5 болон 0 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусахад 3 хоног үлдсэн тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та иргэний үүргээ биелүүлж хугацаандаа амжиж татвараа төлнө үү.
Нийгэм

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас 920 иргэнийг ажлын байраар хангажээ
Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас хэрэгжүүлж буй цаг үеийн ажлуудын талаар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цахимаар мэдээлэл хүргэлээ. Хөдөлмөр эрхлэлтийн газар нь нийслэлийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлччилгээ болон дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэн ажилладаг юм.
Нийгэм
Д.Нямхүү:Монгол Улсад батлагдсан тохиолдол 18-аар нэмэгдэж, 179 боллоо
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨҮСТ-ийн дарга Д.Нямхүү “Нийт 369 хүний сорьцонд шинжилгээ хийлээ. 18 хүнд коронавирус илэрлээ. 5 дугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 230 хүнээс сорьц цуглуулж үзэхэд ийнхүү 18 хүнээс коронавирус илэрлээ.
Нийгэм

Т.Уламбаатар:Гэрээр ажиглалтад байгаа иргэдийн эрүүл мэндийг хянах гар утасны апплейкшныг туршиж байна
Дэлхий дахинаа тархаад байгаа коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд улс орнууд технологийн шийдлийг ашиглаж байна. Монгол улс тэр дундаа Онцгой байдлын байгууллагаас энэ тал дээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар ОБЕГ-ын “Орон зайн мэдээлэл, технологийн тасаг”-ийн мэргэжилтэн, ахмад Т.Уламбаатараас тодрууллаа.
Нийгэм

ХҮҮХДИЙН БЭЛЭГТ АГУУЛАГДАХ САХАР ЗОХИСТ ХЭМЖЭЭНЭЭС 16 ДАХИН ИХ БАЙНА
Мэргэжлийн хяналтын байгууллагаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу эх үрсийн баярын хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийгээд байна. Нийт 309 аж ахуйн нэгж байгууллага, 140 иргэнийг уг шалгалтад хамруулсан юм. 449 газрыг хамруулсан тус хяналт шалгалтаар 560 орчим зөрчлийг илрүүллээ. Иймд хүүхдийн бэлэг сонгохдоо сав баглаа боодлын бүрэн бүтэн байдал, хадгалах хугацаа, хадгалалтын горим алдагдсан эсэх, хаяг шошгыг сайтар нягтлахыг анхааруулж байна.
Нийгэм

ХҮҮХЭДДЭЭ БЭЛЭГ СОНГОХДОО ДАРААХ ЗҮЙЛИЙГ АНХААРААРАЙ
Короновируст цар тахлын үед импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт багасаж, хүмүүсийн худалдан авалт буурсантай холбоотой хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн ихэсч байгаа тул иргэд бүтээгдэхүүн худалдан авахдаа хаяг шошгыг сайтар харж сонголтоо хийхийг мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс анхааруулж байна.
Нийгэм

УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөллөө
Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг /Төрийн бус байгууллага аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн УБТЗ-ын ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.
Нийгэм































