Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө

Ерөнхийлөгчийн охин Чехийн тэргүүн хатагтай болно
Чехэд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар 54,8 хувийн санал авч тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа, ерөнхий сайд асан Милош Земан улсынхаа тэргүүн хатагтайгаар гэргий Ивоноо биш харин 18 настай охин Катежинагаа өргөмжилжээ. Тэрээр “Катенька чи миний албан ёсны бус тэргүүн хатагтай болооч” гэж охиндоо хэлэхэд тэр нь зөвшөөрчээ.
Эрүүл мэнд
Египетийн гурван ч хотод онц байдал зарлалаа
Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси тус улсын Порт-Саид, Суэц болон Исмаили хотуудад онц байдал зарласнаа мэдэгдлээ. Порт-Саид хотод 2012 оны эхээр болсон эмх замбараагүй явдалд оролцсон хүмүүсийг шийтгэсэнд дургүйцсэн олны жагсаал эмх замбараагүй байдал болон хувирч хэдэн хонон үргэлжилж байгаагаас ийм арга хэмжээ авчээ.
Эрүүл мэнд

Бразилийн шөнийн клубт гал гарч 232 хүн амь алдлаа
Бразилийнг Санта-Мария хотын Kiss шөнийн клубт гарсан түймрийн улмаас 232 хүн амь алдсан байна. Шөнийн клубт рок хамтлаг дуулж байх үеэр тайзан дээрх гэрэл цацруулагчаас оч үсэрч гал гарчээ. Харамсалтай нь гал унтраах техник, аюулгүй байдлын багаж хэрэгсэл дутмаг байснаас гал амархан тархаж хүмүүс ганц хаалгаар гарах гэж чихэлдсэнээс амь алдсан байна.
Эрүүл мэнд

Египетийн Порт-Саид хотод танк орлоо
Египетэд олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилж, нийслэл Каир хотод Дотоод явдлын яамны байр луу жагсагчид дайран хууль сахиулагчид аргагүйн эрхэнд нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна. Олон хотод ийм эмх замбараагүй байдал үүссэнээс хамгийн ширүүн нь Пор Саит хотод болжээ. Энд болсон эмх замбараагүй байдлын үеэр 36 хүн амь алдаж, 300 хүн бэртэж шархадсан байна.
Эрүүл мэнд

Венесуэлийн шоронд үймээн гарч 60 орчим хүн амь үрэгдлээ
Венесуэлийн баруун хойд нутагт байдаг шоронгийн хоригдлууд үймээн гаргаснаас болж амь үрэгдсэн хүний тоо 60 хүрээд байна. Хэвлэлд мэдээлж байгаагаар бол Засгийн газар Баркисимето хот дахь Урибаны шоронд хоригдож байгаа хориглуудын дунд зэвсэг хайх ажиллагаа явалсан нь ийм үймээн дэгдэхэд хүргэсэн бололтой. Өөр бас 90 орчим хүн бэртэж гэмтэн ирсний ихэнх нь суманд шархадсан байна гэж хотын эмнэлгийн дарга мэдэгдсэн байна.
Эрүүл мэнд

НҮБ-ын хориг Умард Солонгосыг цочроолоо
Умард Солонгост тавих хоригоо чангатгах тухай НҮБ-ын Аюулгүйн зөвлөл мягмар гарагт шийдвэрлэсэн нь энэ оронд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүллээ. Тус улсын бүхий л бүс нутагт АНУ болон түүний холбоотон орнуудын саналыг НҮБ хүлээн авч хоригоо чангатгасныг шүүмжилч “Солонгосын ард түмний дайсан Америкийн империалистуудад үхэл” гэсэн уриа дуулдаж эхэллээ.
Эрүүл мэнд

Ерөнхийлөгчийн охин тэрбумтан болжээ
Анголын Ерөнхийлөгч Хосе Эдуардо Дос Сантосын охин Изабель Дон Сантос Африкийн хамгийн анхны тэрбумтан эмэгтэй болжээ. Ерөнхийлөгчийн охин Ангол болон Португалид олон төрлийн бизнестэй гэнэ. 1997 онд ресторан нээж бизнесээ эхэлсэн40 настай Изабель Дон Сантос Португалийн томоохон компани болон улсынхаа телевиз, банкинд хувьцаа эзэмшдэг гэнэ.
Эрүүл мэнд

Экс Ерөнхийлөгчийн охин ял сонсчээ
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч агсан Но Му Хёны охин хууль бусаар мөнгө шилжүүлсэн хэргээр шүүхээс ял сонсчээ. Сөүлийн төв дүүргийн шүүхээс экс Ерөнхийлөгчийн охин Но Жён Ёнд дөрвөн сар хоригдох ял өгсөн боловч ялыг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлээд байгаа ажээ.
Эрүүл мэнд

Уго Чавесын мэс засал хийлгэж байгаа зургаас болж хэвлэл уучлал гуйжээ
Испанийн “El Pais” сонин Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесын мэс засал хийлгэж байгаа зургийг нийтэлснийхээ төлөө уншигчдаасаа уучлал гуйж, энэ зургийг нийтэлсэн нэгдүгээр сарын 24-ний сонингоо худалдаанаас эргүүлэн татна гэж амлажээ.
Эрүүл мэнд

Хойд Солонгос цөмийн туршилт хийнэ
Хойд Солонгос гурав дахь удаагаа цөмийн туршилт хийх бүх бэлтгэлээ хангасан тухай Өмнөд Солонгосын “Тона ильбо” сонин мэдээлж байна. Өмнөд Солонгос нь АНУ-ын тагнуулын хиймэл дагуулуудын мэдээллийг тогтмол авч байдаг болохоор энэ мэдээлэл нь тагнуулын байгууллагатай холбоотой эх сурвалжаас авсан мэдээ бололтой.
Эрүүл мэнд

Галдан шатаасан гэж Азербайжанд 60 хүнийг баривчиллаа
Азербайжаны Исмаилл хотод болсон эмх замбараагүй байдал, галдан шатаах ажиллагаанд оролцсон хэмээн 60 гаруй хүнийг баривчлан саатуулсан байна. Баривчлах ажиллаганы үеэр олон хүнийг хүч хэрэглэн зодсон гэж хэвлэлүүд бичиж байгаа бол цагдаагийн олон ажилтан ч бас нэрвэгджээ.
Эрүүл мэнд

Сенатуудын олонх нь Керриг төрийн нарийн бичгийн даргад дэмжлээ
Америкийн сенатуудын олонх нь Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшээд байгаа Сенатын олон улсын хорооны дарга Жон Керриг дэмжлээ. Керри парламентын гишүүдийн асуултад бараг дөрвөн цаг хариулж өөрийнхөө төлөвлөгөөг танилцуулсан байна.
Эрүүл мэнд

Сэтгүүлчийг зоджээ
Венесуэлд сөрөг хүчнийхэн жагсаал хийх үедээ төрийн VTV телевизийн зургийн группыг зодож танхайрчээ. Хууль сахиулах байгууллагынхан энэ хэрэгт сэжиглэж гурван ч хүнийг баривчлан саатуулахад нэгнээс нь гарт хийдэг төмөр олдсон байна. Үүгээр цохисноос болоод оператор тархиндаа гэмтэл авч эмнэлэгт очжээ.
Эрүүл мэнд































