Өргөн хэрэглээний эмийг чанарын шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүллээ
“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна
Малчны тухай хуулийн талаарх ерөнхий хяналтын сонсголд идэвхтэй оролцохыг УИХ-ын гишүүд уриалав
Ц. Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Г.Дамдинням: Гангийн цогцолбор барих төсөлд шалгарсан 2 ААН-ээс нэг оролцогчтой хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ
ЗГ: COP17 бага хурлыг зохион байгуулах дэд хороодын ажлыг уялдуулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө
Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ
“Солонго 1, 2” төслийн эхний ээлжийн 2042 айлын орон сууцыг хүлээж авахаар Улсын комисс ажиллалаа
ЗГ:“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав

АНУ-ын ЭСЯ-нд нунтаг бодистой захидал иржээ
ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудад гаднаа “биологийн зэвсэг” гэсэн бичигтэй, нунтаг зүйл хийсэн дугтуй ирсэн байна. Онцгой байдлын ажилтнууд уг бодисыг шинжлээд ямар нэгэн хортой зүйл биш байна гэсэн гэж байгаа ч энэ мэдээллийг хэн нэгэн батлаагүй байна. Одоогоор дугтуйг нарийвчлан шинжлүүлэхээр Оросын мэргэжлийн хяналтын газарт өгөөд байгаа юм байна.
Эрүүл мэнд

Нью-Йоркт хөлөг онгоц осолдож 74 хүн бэртэж гэмтлээ
АНУ-ын Нью-Йорк хотноо Нью-Жерсигээс санхүүгийн дүүрэг Уолл-стрит рүү Ист-Ривер голоор зорчиж явсан зорчигч тээврийн Seastreak Wall Street хурдан хөлөг зогсоолын давцан мөргөснөөс осолдож 74 хүн бэртэж гэмтсэнээс ес нь хүнд байна гэж мэдээллээ. Хоёр хүн бүр хүнд, сэхээнд байгаа юм байна. Хөлөг дээр 326 зорчигч явсан байна. Зорчигчдын ихэнх нь өглөө ажилдаа ирж байсан санхүүгийн байгууллагын ажилтнууд байжээ.
Эрүүл мэнд

М.Саакашвилийг огцруулахаар нэг сая хүн гарын үсгээ зуржээ
Гүржийн Ерөнхийлөгч Михаил Саакашвилиг хугацаанаас нь өмнө огцруулахаар “Нэгдмэл санаа” төрийн бус байгууллага нэг сая хүний гарын үсэг цуглуулжээ. М.Саакашвилиг эсэргүүцэгчид түүнийг өөрийнхөө бүрэн эрхийн хугацааг сунгахын тулд Үндсэн хуулийг өөрчилсөн гэж үзэж байгаа юм.
Эрүүл мэнд
АНУ-ын Огайод заналхийлсэн захидал ирснээс хичээл хаалаа
АНУ-ын Огайо муж улсын нэг дунд сургуулийн хичээлийг хаажээ. Facebook хуудаснаа Стойбенвиллийн дунд сургуульд гал нээнэ гэсэн текст байрлуулсныг нэг сурагч нь олж үзжээ. Сургуулийн хичээлийн хааж хууль сахиулагчид бүхий л сургуульд үзлэг хийж, ийм гэмт хэрэг үйлдэж мэдэх этгээдүүдийг хайж байгаа юм байна.
Эрүүл мэнд

Бразилийн биеэ үнэлэгчид 2014 он угтаад гадаад хэл сурч эхэллээ
2014 онд Бразилд болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2016 оны зуны олимп угтаад тус улсын биеэ үнэлэгчид хариас очих үйлчлүүлэгчидтэйгээ ойлголцохын тулд мэргэжлээ дээшлүүлж гадаад хэл сурч эхэлсэн байна. Шөнийн эрвээхэйнүүдийг англи, франц хэл сургах ажлыг Минас-Жерайс муж дахь бие үнэлэгчдийн эрхийг хамгаалах нэгэн холбоо санаачилжээ.
Эрүүл мэнд

Шоронгийн нөхцөлөөс болоод Европын холбоо Италийг торголоо
Хүний эрхийн талаарх Европын шүүх хоригдлуудын эрхийг зөрчиж байгаа хэргээр Италийн Засгийн газрыг 100 мянган еврогоор торгохоор шийдвэрлэсэн байна. Шүүх Италийн хэд хэдэн шоронд хүний эрхийг зөрчиж, наад захын шаардлага хангахгүй байгаа тухай дурдсан байна.
Эрүүл мэнд
Оросын коммунистууд АНУ-г Сочийн олимпод оруулахгүй байхыг хүслээ
Саяхан намаа байгуулсан “Оросын коммунистууд”-ын төлөөлөгчид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд захидал бичиж америкчуудыг 2014 онд болох өвлийн олимпын тоглолтод оролцуулахгүй байх хүсэлт гаргасан байна. Энэ нь тэдний саяхан гаргасан “Дима Яковлевын хууль” гаргасанд нь ийм хариу барих ёстой гэнэ. Коммунистуудын энэ санал оросын парламентын гишүүд, тамирчдын сэтгэлдд нийцэхгүй байгаа юм.
Эрүүл мэнд

Австралид +40 хэм давсан хэт халуунаас үүдэн 100 гаруй түймэр гарчээ
Австралид хэт халж, салхитай байгаагаас зүүн өмнөд хэсгийн нутгаар 100 гаруй газар гал түймэр гараад байна. Нью-Саут Уэльс, Тасманийн хойг, Виктория мужид гал гараад байгаа бөгөөд зарим газар оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Эрүүл мэнд

Хятадын сэтгүүлчид эрх баригчдын цензурын эсрэг тэмцэж эхэллээ
Хятадын “Southern Weekly” сонины сэтгүүлчид эрх баригчдын цензурын эсрэг эсэргүүцлийн жагсаал зохион байгуулжээ. Тэдний тэмцэл хийх болсон нь өнгөрсөн долоо хоногт уншигчдадаа хандан дэвшүүлсэн Шинэ жилийн мэндчилгээг үзэл суртлын албаны хүмүүс өөрчилснөөс үүджээ.
Эрүүл мэнд

Жерар Депардьегийн хэргийг өнөөдөр хэлэлцэнэ
Ердөө схоёр хоногийн өмнө ОХУ-ын иргэний паспорт гардан аваад байгаа нэрт жүжигчин Жерар Депардьегийн асуудал Францдаа бол дуусаагүй байна. Түүний хэргийг өнөөдөр Парисын шүүх хэлэлцэх гэж байна. Арваннэгдүгээр сарын сүүлчээр нэрт жүжигчин маань мотоциклтой халамцуу явж байгаад Парист осол гаргасан юм.
Эрүүл мэнд

Нисгэгчгүй онгоцны 1000 км-ийн нислэг
1989 оны долдугаар сарын 4-ний өглөөгүүүр белгийн нэгэн фермерийн хүү Вим де Лар хөдөө Кооихем тосгон дахь эцгийнхээ байшингийн сүүдрэвчинд сууж байхаа толгой дээр нь зөвлөлтийн сөнөөгч Миг-23М онгоц унаад ирэх юм гэж яаж санах билээ. Хэргийн газарт ирсэн цагдаагийнхан мэл гайхах нь тэр.
Эрүүл мэнд

Урт наслуулах шидтэй Икария арал
Грекийн Икария арлынхан ер бусын урт насалдаг хүмүүс. Энэ арлынхны дундаж наслалт Европын бусад орныхтой харьцуулбал даруй 10 жилээр өндөр байдаг. Икария арлын оршин суугчид чухам яагаад бусдаас эрүүл чийрэг, урт удаан насалдгийн нууцыг мэргэжилтнүүд олох гэж хичээж байна.
Эрүүл мэнд
































