Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сальвадорын дээрмийн бүлэглэл гал зогсоох боломжтой

Сальвадорын хамгийн хүчирхэг таван дээрмийн бүлэглэлийн толгойлогчид хоёр жилийн өмнө байгуулсан гал түр зогсоох гэргээгээ дахин сэргээхэд бэлэн гэдгээ мэдэгджээ. “BBC”-гийн мэдээлснээр хоёр жилийн өмнө гал түр зогсоох гэрээ байгуулсны үр дүнд тус улс дахь хүн амины хэрэг 40 хувиар буурчээ. Дээрмийн бүлэглэлүүдийн толгойлогч нар Сальвадорын Засгийн газарт хандаж хэлэлцээр хийх зуучлагч томилох, толгойлогчдын хоригдож буй шоронгийн нөхцөлийг сайжруулахыг уриалав. Үүний хариуд дээрмийн бүлэглэлүүд нь цагдаа ба хорих газрын ажилтан, тэдний ар гэрийн эсрэг явуулж буй хүчирхийллийг багасгахаа амлажээ. Гэмт бүлэглэлүүд өөр өөрийн нөлөөллийн бүстэй бөгөөд Сальвадорыг бараг бүхэлд нь захирдаг гэж болно. Жижиг хот, тосгод, том хотын ядуусын дүүргүүдийн жирийн иргэн, бизнесмен дээрмийн бүлэглэлүүдэд захирагддаг. Тэдэнд татвар төлдөг бол цагдаа, төрийн албан хаагчид нь авлигад идэгдэж, бүлэглэлүүдийн талд ажилладаг болж. Улмаар дээрмийн бүлэглэлүүд өөрсдийн ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд шинэ тосгон, дүүргийг мэдэлдээ оруулах гэж хоорондоо тэмцэлддэг. Энэхүү тэмцэл маш хэрцгий учир дээрмийн бүлэглэлийн гишүүд төдийгүй ямар ч гэмгүй энгийн иргэн амиа алдах нь бараг энгийн үзэгдэл болж. Зуун мянган иргэн тутамын хүн амины хэргийн тоогоор Сальвадор дэлхийд тэргүүлдэг. Америкт энэ дүн зургаа байхад Сальвадорт 66 тохиодог байх аж. Зургаан сая хүнтэй Сальвадорын 50 мянга гаруй иргэн нь эдгээр дээрмийн бүлэглэлийн гишүүдтэй. Хамгийн томд тооцогддог “MS-13”, “Barrio 18” гэсэн хоёр бүлэглэл хар тамхи, контрабанд, хулгай, дээрэм, рекэт, захиалгат аллага, хууль бус цагаачлал, охид бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлэх зэрэг хэргээр дагнадаг. Үйл ажиллагаа нь зөвхөн Сальвадороор хязгаарлагддаггүй. Гондурас, Никарагуа, Уругвай, Парагвайгаас эхлээд Мексик, АНУ хүртэл олон улс дамждаг.

0 Сэтгэгдэл