Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Туркт 33 цагдаа баривчилжээ
Туркийн хүчний байгууллагынхан өчигдөр тусгай ажиллагаа явуулж 33 цагдааг төрийн эсрэг хуйвалдаанд оролцсон, нууц бүлгэмийн гишүүд байсан хэргээр сэжиглэн баривчилсан байна. Туркийн Засгийн газар АНУ-д орогнож байгаа лалын номлогч, тэрбумтан Фетхуллах Гюленийг Засгийн эрхийг гартаа авахын тулд цагдаа, прокурор гэх мэт хүчний байгууллагуудын дотор төрийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг нууц бүлгэм байгуулсан гэж буруутган гишүүдийг нь илрүүлэн баривчлах ажлыг энэ оноос явуулж эхэлсэн юм. Нууц бүлгэмийн гишүүд гэж сэрдэгдсэн цагдаа нар нь өнгөрсөн оны сүүлээр дөрвөн сайд, нөлөө бүхий бизнесмэнүүд оролцсон авлигын хэргийг илрүүлэн мөрдсөн хүмүүс байв. Тухайн үед Ерөнхий сайд байсан Эрдоган цагдаа нарыг Засгийн газрыг хууль бусаар түлхэн унагахын тулд авлигын зохиомол хэрэг үүсгэсэн гэж буруутгасан. Он гарсаар нууц бүлгэмийн гишүүдийг илрүүлэн баривчлах кампанит ажил эхэлж зөвхөн зургадугаар сард гэхэд Туркийн 22 мужийн цагдаагийн газар нэгэн зэрэг баривчилгаа явуулан 130 цагдааг хорьжээ.. Энэ удаагийн ажиллагааг 16 мужид зэрэг явуулж одоогоор өндөр албан тушаалын 33 цагдаагийн ажилтныг баривчлаад байгаа нь энэ аж.
Зургадугаар сард болсон баривчилгаа нь Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхтэй зэрэгцэж байсан бол энэ удаагийнх нь Эрдоганыг Ерөнхий сайдын суудлаа орхин Ерөнхийлөгчийн ажилд орсон өдөртэй давхцжээ.
Зургадугаар сард болсон баривчилгаа нь Ерөнхийлөгчийн сонгууль эхлэхтэй зэрэгцэж байсан бол энэ удаагийнх нь Эрдоганыг Ерөнхий сайдын суудлаа орхин Ерөнхийлөгчийн ажилд орсон өдөртэй давхцжээ.
0 Сэтгэгдэл
























