Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Япон аргагүйн эрхэнд хориг арга хэмжээ авсан гэв
Токиогийн амбан захирагч Ёити Масузоэ Оросын Томск хотод айлчлал хийх үедээ хэд хэдэн сонирхолтой мэдэгдэл хийжээ. Украины хэрэг явдалтай холбоотойгоор Японы зүгээс Оросын эсрэг хориг арга хэмжээ авсныг тайлбарлахдаа “Аюулгүй байдлын асуудлаар Япон нь АНУ-аас ямар ч байсан их хамааралтай. Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгостой холбоотой манай улсыг тойрсон харилцааны асуудал байгаа болохоор АНУ-ын байлдааны боломжийг түшиглэх шаардлага гарч ирж байгаа юм” гэжээ. Өөрөөр хэлбэл Япон аюулгүй байдлаа хангахын тулд АНУ-ын шахалтанд орж аргагүйн эрхэнд Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тэрээр “Оросын холбооны улсын ард түмэн хэн Японыг ийм ээдрээтэй нөхцөл байдал руу түлхэж байгаагаа мэдээсэй гэж бид хүсч байгаа юм” гэжээ.
Японы авсан хориг арга хэмжээний талаар “Хориг арга хэмжээ авсан бусад орнуудтай харьцуулахад манай хориг арга хэмжээний түвшин ба цар хүрээ нь ялихгүйн дээр Орос ч хариу хориг арга хэмжээ авсан. Ингэснээр таагүй тойрог үүсч байгаа юм. Манай хоёр улсын харилцааг сайжруулахын төлөө бүх хүчээрээ чармайна” гэжээ. Крымийг нэгтгэсэн асуудлын талаар тайлбарлахдаа энэ хойгийн асуудлыг япончууд мэдэхгүй, яагаад Орос Крымийг их сонирхож байгааг бага ойлгодог гээд Оросыг өөрийн байр сууриа дэлхий нийтэд илүү сайн тайлбарлаж байхыг уриалсан байна.
Токиогийн амбан захирагч Ёити Масузоэ Оросын Томск хотод айлчлал хийх үедээ хэд хэдэн сонирхолтой мэдэгдэл хийжээ. Украины хэрэг явдалтай холбоотойгоор Японы зүгээс Оросын эсрэг хориг арга хэмжээ авсныг тайлбарлахдаа “Аюулгүй байдлын асуудлаар Япон нь АНУ-аас ямар ч байсан их хамааралтай. Хятад, Хойд Солонгос, Өмнөд Солонгостой холбоотой манай улсыг тойрсон харилцааны асуудал байгаа болохоор АНУ-ын байлдааны боломжийг түшиглэх шаардлага гарч ирж байгаа юм” гэжээ. Өөрөөр хэлбэл Япон аюулгүй байдлаа хангахын тулд АНУ-ын шахалтанд орж аргагүйн эрхэнд Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Тэрээр “Оросын холбооны улсын ард түмэн хэн Японыг ийм ээдрээтэй нөхцөл байдал руу түлхэж байгаагаа мэдээсэй гэж бид хүсч байгаа юм” гэжээ.Японы авсан хориг арга хэмжээний талаар “Хориг арга хэмжээ авсан бусад орнуудтай харьцуулахад манай хориг арга хэмжээний түвшин ба цар хүрээ нь ялихгүйн дээр Орос ч хариу хориг арга хэмжээ авсан. Ингэснээр таагүй тойрог үүсч байгаа юм. Манай хоёр улсын харилцааг сайжруулахын төлөө бүх хүчээрээ чармайна” гэжээ. Крымийг нэгтгэсэн асуудлын талаар тайлбарлахдаа энэ хойгийн асуудлыг япончууд мэдэхгүй, яагаад Орос Крымийг их сонирхож байгааг бага ойлгодог гээд Оросыг өөрийн байр сууриа дэлхий нийтэд илүү сайн тайлбарлаж байхыг уриалсан байна.
0 Сэтгэгдэл
























