Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Худалдаанд ч гараагүй байгаа iPhone6-д дугаарлаж эхэлжээ
"Apple" компанийн Нью-Йорк дахь нэрийн дэлгүүрийн гадаа хүмүүс дугаарт зогсоод эхэлжээ. Тэд худалдаанд гарах нь бүү хэл, олон нийтэд ч танилцуулж амжаагүй байгаа iPhone 6-г хамгийн түрүүнд худалдан авахаар дугаарлаж байгаа нь энэ юм. Apple компани энэ сарын 9-нд шинэ бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах зар тараасан юм. Уг арга хэмжээгээр iPhone-ийн шинэ загвар олны өмнө ил болно гэсэн хүлээлт байгаа. Харин худалдаанд бол үүнээс 10 хоногийн дараа буюу энэ сарын 19-нд гарна гэсэн таамаг байна. Хэдийгээр бүх зүйл тодорхой болоогүй ч шинэ iPhone-ийг хамгийн түрүүнд авах гэсэн хүмүүс ийнхүү 10-аад хоногийн өмнөөс дугаарлаж эхэлжээ. Гэхдээ тэд өөрсдөдөө л iPhone авах энэ олон хоног дэлгүүрийн гадаа зүгээр суух хийж ажлаа олж ядсан хүмүүс биш. Тэд томоохон компанийн өмнөөс хөлсөөр энд дугаарлаж буй бөгөөд энэ олон хоног гадаа сууж хоносныхоо төлөөсөнд овоо мөнгө, дээр нь мэдээж шинэ iPhone-ийг ч үнэгүй авч чаддаг байна. Тэдний өдрийн хоолны зардлыг ч компани даадаг гэнэ. Эдний дунд сүүлийн таван жил iPhone-ийн шинэ загвар гарах бүрт ингэж дугаарлаж зогсч байсан "мэргэжлийн дугаарлагч" ч байгаа гэнэ. Тэднийг хөлсөлдөг компаниуд нь ихэвчлэн гар утасны аппликейшн хийдэг, мэдээллийн технологийн чиглэлийн компани байдаг аж.

Дугаараа алдахгүйн тулд шөнө хүртэл гадаа хонох шаардлагатай болдог аж.

Таван жил ингэж дугаарласан залуу
gajig
mongold oochergui l baidag sh tee
Hun turulkhtunii soliorol..

0 Сэтгэгдэл
2014.09.06
2014.09.06
2014.09.05