Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Никарагуад солир унажээ

Өнгөрсөн ням гарагт Никарагуагийн нийслэл Манагуагийн нисэх буудлын ойролцоо солир унасан тухай “АР” агентлаг мэдээлж байна. Солирын унасан газар 5 м гүн, 12 м голчтой нүх үүсчээ. Солирын хэлтэрхийг олох, судлах зорилгоор эрдэмтэд, орон нутгийн удирдлагын төлөөлөгч, цэргийнхэн оролцсон тусгай комисс ажиллаж эхэлсэн аж.
Солир хүчтэй дуу гарган унаж, газар сул чичирсэн ч байнга газар хөдлөлт болж байдаг газар амьдардаг хүмүүс бас л нэг газар хөдлөлт гэж бодоод тоогоогүй байна. Солир хүн амьдардаггүй ойн бүсэд унасан тул гэмтэж, шархадсан хүн гараагүй.
Эрдэмтэд энэ солирыг ням гарагийн орой дэлхийд 40 мянган км ойртож өнгөрсөн 20 м-ийн голчтой “2014 RC” астероидын хэлтэрхий гэж үзэж байгаа аж.

0 Сэтгэгдэл