Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Францад 20 км төмөр хашаа бэлэглэнэ
Францын боомт хот Калед сүүлийн өдрүүдэд байдал их түгшүүртэй байна. Африк, Азиас ирсэн цагаачид Ла Маншийн хоолойг гатлан Британийн арлууд руу гарахын тулд энэ боомт хотыг дайрдаг. Сүүлийн үед цагаачдын тоо эрс нэмэгдсэн нь хотын гэмт хэргийн гаралт, ариун цэврийн нөхцөлд тун таагүй нөлөөлж эхэлснээр байдал ийм түгшүүртэй болсон юм. Ням гарагт гэхэд л цагаачид хэт их ирж байгааг эсэргүүцсэн барууны талынхан ба тэднийг эсэргүүцэгч хэт зүүний үзэлт жагсаагчдын дунд мөргөлдөөн гаргахгүйн тулд цагдаа нар дундуур нь орж тусгаарласан байна.
Сүүлийн үед цагаачдын тоо даруй 50 хувиар нэмэгдэн 1300-д хүрсэн төдийгүй Францын Кале ба Английн Дуврын хооронд явдаг гатлага онгоц руу хүчээр дайрч орох гэж хэд хэдэн удаа оролдсон аж. Одоогоор Африк, Афганистанаас ирсэн дүрвэгсэд хотын гудамж, ойролцоох модонд хууль бус хотхон байгуулан олноор амьдарч байна. Хотын оршин суугчдын бухимдал өссөөр байгаа тул хотын удирдлага төсвөөсөө хөрөнгө гарган орон сууцнаас алс зайдуу газар цагаачдыг хүлээн авах төв барихаар төлөвлөж байгаа гэнэ. Үүнээс гадна Кале хотын мэр Наташа Бушар нь нөхцөл байдлыг нэн даруй шийдэхэд Британийн эрх баригчид тусламж үзүүлэхгүй бол боомтыг хаана гэж мэдэгдээд байсан юм.
Үүний хариу болгож Британийн Цагаачлал ба аюулгүй байдлын асуудал хариуцсан сайд Жеймс Брокеншир нь Францын талд, өөрөөр хэлбэл Кале хотын удирдлагад 20 км ган хашаа үнэ төлбөргүй шилжүүлэн өгөхөд бэлэн гэж мэдэгдлээ. Энэ олон км ган хашааг хэдхэн өдрийн өмнө Британийн Уэлсд болсон НАТО-ийн чуулга уулзалтын аюулгүй байдлыг хангахад ашигласан аж.
Францын боомт хот Калед сүүлийн өдрүүдэд байдал их түгшүүртэй байна. Африк, Азиас ирсэн цагаачид Ла Маншийн хоолойг гатлан Британийн арлууд руу гарахын тулд энэ боомт хотыг дайрдаг. Сүүлийн үед цагаачдын тоо эрс нэмэгдсэн нь хотын гэмт хэргийн гаралт, ариун цэврийн нөхцөлд тун таагүй нөлөөлж эхэлснээр байдал ийм түгшүүртэй болсон юм. Ням гарагт гэхэд л цагаачид хэт их ирж байгааг эсэргүүцсэн барууны талынхан ба тэднийг эсэргүүцэгч хэт зүүний үзэлт жагсаагчдын дунд мөргөлдөөн гаргахгүйн тулд цагдаа нар дундуур нь орж тусгаарласан байна. Сүүлийн үед цагаачдын тоо даруй 50 хувиар нэмэгдэн 1300-д хүрсэн төдийгүй Францын Кале ба Английн Дуврын хооронд явдаг гатлага онгоц руу хүчээр дайрч орох гэж хэд хэдэн удаа оролдсон аж. Одоогоор Африк, Афганистанаас ирсэн дүрвэгсэд хотын гудамж, ойролцоох модонд хууль бус хотхон байгуулан олноор амьдарч байна. Хотын оршин суугчдын бухимдал өссөөр байгаа тул хотын удирдлага төсвөөсөө хөрөнгө гарган орон сууцнаас алс зайдуу газар цагаачдыг хүлээн авах төв барихаар төлөвлөж байгаа гэнэ. Үүнээс гадна Кале хотын мэр Наташа Бушар нь нөхцөл байдлыг нэн даруй шийдэхэд Британийн эрх баригчид тусламж үзүүлэхгүй бол боомтыг хаана гэж мэдэгдээд байсан юм.
Үүний хариу болгож Британийн Цагаачлал ба аюулгүй байдлын асуудал хариуцсан сайд Жеймс Брокеншир нь Францын талд, өөрөөр хэлбэл Кале хотын удирдлагад 20 км ган хашаа үнэ төлбөргүй шилжүүлэн өгөхөд бэлэн гэж мэдэгдлээ. Энэ олон км ган хашааг хэдхэн өдрийн өмнө Британийн Уэлсд болсон НАТО-ийн чуулга уулзалтын аюулгүй байдлыг хангахад ашигласан аж.
0 Сэтгэгдэл
























