Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
“Боко Харам”-ын 100 гаруй алан хядагчийг устгажээ
Камеруны хойд нутагт цөмрөн орж ирсэн “Боко Харам” бүлэглэлийн 100 гаруй алан хядагчийг устгасан тухай тус улсын Засгийн газар мэдээлэв. Хил залгаа Нигериэс орж ирсэн алан хядагчдыг устгасан гэдгийг Засгийн газар онцолсон байна. Өрнөдийн гэсэн юм болгоныг эсэргүүцдэг, лалын шашны хууль дүрмээр амьдардаг улс байгуулахын төлөө тэмцдэг “Боко Харам” бүлэглэл Нигерид үйл ажиллагаа явуулаад удаж байгаа. Сүүлийн үед энэ бүлэглэл үйл ажиллагаагаа эрс идэвэжүүлсэн бөгөөд машин техник худалдан авч хүчээ зузаатгаад Нигерийн зүүн хойд нутагт хоёр ч хотыг эзлэн авчээ. Үүний дараа эзлэн авсан хотуудаас холгүй Камеруны хот, тосгодууд руу дайралт хийхийг завдаад ийнхүү бут ниргүүлсэн бололтой.
Энэ оны дөрөвдүгээр сард “Боко Харам”-ын алан хядагчид сургуулийн сурагч 270 охиныг хулгайлан барьцаалсан явдал дэлхийн нийтийг цочирдуулсан юм. Алан хядагчдын толгойлогч нь охидыг хоригдсон хамсаатнуудаараа солихыг санал болгосон ч Нигерийн Засгийн газар татгалзсан.
Камеруны хойд нутагт цөмрөн орж ирсэн “Боко Харам” бүлэглэлийн 100 гаруй алан хядагчийг устгасан тухай тус улсын Засгийн газар мэдээлэв. Хил залгаа Нигериэс орж ирсэн алан хядагчдыг устгасан гэдгийг Засгийн газар онцолсон байна. Өрнөдийн гэсэн юм болгоныг эсэргүүцдэг, лалын шашны хууль дүрмээр амьдардаг улс байгуулахын төлөө тэмцдэг “Боко Харам” бүлэглэл Нигерид үйл ажиллагаа явуулаад удаж байгаа. Сүүлийн үед энэ бүлэглэл үйл ажиллагаагаа эрс идэвэжүүлсэн бөгөөд машин техник худалдан авч хүчээ зузаатгаад Нигерийн зүүн хойд нутагт хоёр ч хотыг эзлэн авчээ. Үүний дараа эзлэн авсан хотуудаас холгүй Камеруны хот, тосгодууд руу дайралт хийхийг завдаад ийнхүү бут ниргүүлсэн бололтой.Энэ оны дөрөвдүгээр сард “Боко Харам”-ын алан хядагчид сургуулийн сурагч 270 охиныг хулгайлан барьцаалсан явдал дэлхийн нийтийг цочирдуулсан юм. Алан хядагчдын толгойлогч нь охидыг хоригдсон хамсаатнуудаараа солихыг санал болгосон ч Нигерийн Засгийн газар татгалзсан.
0 Сэтгэгдэл
























