Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Шатаж байгаа онгоцоор далай дээгүүр нэг цаг нисчээ
Энэ сарын 5-ны өдөр Оросын Екатеринбург хотын жуулчид нисэхийн “Трансаэро” компанийн UN-932 чиглэлийн Boeing онгоцоор Барселоноос ирж явтал хөдөлгүүрт нь гал гарч шатаж эхэлсэн байна. Нэг зорчигч сүлжээнд бичсэнээр бол нисч байх үед нь гэнэт их буугаар буудах шиг чанга чимээ гарч онгоц хүчтэй доргисон байна. Ингээд л хартал зүүн хөдөлгүүр нь шатаж байжээ. Зорчигчид харин шуугилдаж, хашгиралдаагүй нам гүм болж нисгэгчид зүүн хөдөлгүүрээ унтраагаад ганц хөдөлгүүрээрээ нислэгээ үргэлжлүүлсэн” гэж бичсэнийг Ura.ru сайт иш татан бичсэн байна.
Нэг хөдөлгүүргүй онгоцыг нисгэгчид шууд буцааж нисэх буудалд буулгахаар ниссэн боловч нисэх буудалд шууд бууж болоогүй байна. Ингэснээр 171 зорчигчтой онгоц далай дээгүүр нэг цаг хэртэй тойрон нисчээ.
“Хөлгийн дарга бидэнд далай дээгүүр 50-60 минут л нисээд нисэх буудалд бууна гээд ослын тухай ямар нэгэн юм хэлээгүй. Магадгүй тэд хөдөлгүүрт яагаад гал гарсныг тайлбарлах хэрэггүй ч байсан байж болох юм” гэж Николай гэдэг зорчигч бичжээ.
Барселоны нисэх буудалд онгоцыг гал сөнөөгч, аврах албаныхан угтсан байна. Азаар нисэх багийнхан, зорчигчдоос хэн ч бэртэж гэмтээгүй байжээ.
Нисэхийн компани ослын шалтгааныг тогтоохоор тусгай комисс томилсон гэж мэдээлсэн байна.
Энэ сарын 5-ны өдөр Оросын Екатеринбург хотын жуулчид нисэхийн “Трансаэро” компанийн UN-932 чиглэлийн Boeing онгоцоор Барселоноос ирж явтал хөдөлгүүрт нь гал гарч шатаж эхэлсэн байна. Нэг зорчигч сүлжээнд бичсэнээр бол нисч байх үед нь гэнэт их буугаар буудах шиг чанга чимээ гарч онгоц хүчтэй доргисон байна. Ингээд л хартал зүүн хөдөлгүүр нь шатаж байжээ. Зорчигчид харин шуугилдаж, хашгиралдаагүй нам гүм болж нисгэгчид зүүн хөдөлгүүрээ унтраагаад ганц хөдөлгүүрээрээ нислэгээ үргэлжлүүлсэн” гэж бичсэнийг Ura.ru сайт иш татан бичсэн байна. Нэг хөдөлгүүргүй онгоцыг нисгэгчид шууд буцааж нисэх буудалд буулгахаар ниссэн боловч нисэх буудалд шууд бууж болоогүй байна. Ингэснээр 171 зорчигчтой онгоц далай дээгүүр нэг цаг хэртэй тойрон нисчээ.
“Хөлгийн дарга бидэнд далай дээгүүр 50-60 минут л нисээд нисэх буудалд бууна гээд ослын тухай ямар нэгэн юм хэлээгүй. Магадгүй тэд хөдөлгүүрт яагаад гал гарсныг тайлбарлах хэрэггүй ч байсан байж болох юм” гэж Николай гэдэг зорчигч бичжээ.
Барселоны нисэх буудалд онгоцыг гал сөнөөгч, аврах албаныхан угтсан байна. Азаар нисэх багийнхан, зорчигчдоос хэн ч бэртэж гэмтээгүй байжээ.
Нисэхийн компани ослын шалтгааныг тогтоохоор тусгай комисс томилсон гэж мэдээлсэн байна.
0 Сэтгэгдэл
























