Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Гурван сартай хүүг шимэгч ихрээс нь салгажээ
Гурван сарын өмнө Угандагийн Набигинго тосгонд Маргарет Авино, Бонифация Оконго нарын гэр бүлд шинээр мэндэлсэн хүү нь дөрвөн гар, дөрвөн хөлтэй төржээ. Хүү шимэгч ихрээ биедээ тээж гарч ирсэн байж. Шоконд орсон эцэг эх нь шинээр төрсөн Пол хүүгээ ойролцоох хотын эмнэлэгт яаралтай хүргэжээ. Гэвч эмч нар ямар ч эмчилгээ хийж чадахгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Арга мухардсан эцэг эх нь хүүгээ тэвэрсээр Кампала эмнэлийн эмч нарт ханджээ. Гэтэл эмч нар эрсдэл ихтэй ч хагалгаа хийхийг зөвшөөрч. Хагалгааны өмнөх нарийн шинжилгээний үеэр хүү илүү эрхтэнтэйгээс гадна зүрх нь баруун талдаа, элэг нь зүүн талдаа гэх зэрэг бусад эрхтэн нь байх ёстой байрандаа байхгүй гэдгийг анзаарсан байна. Шимэгч ихэр нь хоёр гар хөлтэй ч зүрхгүй. Гэхдээ доод бие нь хүүд наалдсан байжээ. Эмч нар хагалгаа хийнэ. Хүүг бага зэрэг өсгөх хэрэгтэй. Тиймээс хагалгааг хэдэн сараар хойшлуулах хэрэгтэй гэдгийг эцэг эхэд нь хэлжээ. Ингээд наймдугаар сарын 18-нд хүүг шимэгч ихрээс нь салгах хагалгааг амжилттай хийсэн байна. Гурван цаг үргэлжилсэн хагалгааг амжилттай давсан хүү өнөөдөр эрүүл торниж байна.

Ихрээ биедээ тээх тохиолдол сая төрөлтөд нэг ногддог. Ялангуяа Пол хүү шиг төрсөн хүүхдүүд тийм ч удаан амьдарч чаддаггүй байна. Гэхдээ сиамын ихрүүдийг салгах хагалгаанаас шимэгч ихрийг салгах хагалгаа илүү амар бас амжилттай болдог гэнэ.

0 Сэтгэгдэл