Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Оростой хамт цөмийн станц барих хэвээр
Финляндын Ерөнхий сайд Александр Стубб өөрийн нутагт Оростой хамтран цөмийн цахилгаан станц барих төслөөс татгалзаагүй, үргэлжлүүлсэн хэвээр гэдгээ албан ёсоор мэдэгджээ. 2013 онд Финляндын “Fennovoima” Оросын “Русатом Оверсиз” компани тус улсад “Ханхикиви-1” цөмийн цахилгаан станц барих гэрээ байгуулсан юм. Гэрээ ёсоор цөмийн цахилгаан станцын реакторуудыг Оросын тал барьж өгнө. 2024 онд ашиглалтад орж цахилгаан үйлдвэрлэж эхлэх станцын нийт хувьцааны 34 хувийг Оросын төрийн өмчийн “Русатом” корпорац эзэмшинэ.
Эзэмшихээр болсон хувьцааныхаа баталгаа болгож Оросын тал Үндэсний баялгийн сангаасаа 100 тэрбум рубль гаргасан. Финляндын Ерөнхий сайд “Цөмийн цахилгаан станц барих төсөл чухал ач холбогдолтой тул улс төртэй хутгах хэрэггүй” гэж мэдэгдсэн байна. Украины хэрэг явдалтай холбоотойгоор Европын орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, өмнө нь батлаад байсан олон тооны хэлэлцээрийг хүчингүй болгож байгаа тул ийнхүү “улс төртэй хутгах хэрэггүй” гэж онцлохоос өөр аргагүй байсан бололтой.
Финляндын Ерөнхий сайд Александр Стубб өөрийн нутагт Оростой хамтран цөмийн цахилгаан станц барих төслөөс татгалзаагүй, үргэлжлүүлсэн хэвээр гэдгээ албан ёсоор мэдэгджээ. 2013 онд Финляндын “Fennovoima” Оросын “Русатом Оверсиз” компани тус улсад “Ханхикиви-1” цөмийн цахилгаан станц барих гэрээ байгуулсан юм. Гэрээ ёсоор цөмийн цахилгаан станцын реакторуудыг Оросын тал барьж өгнө. 2024 онд ашиглалтад орж цахилгаан үйлдвэрлэж эхлэх станцын нийт хувьцааны 34 хувийг Оросын төрийн өмчийн “Русатом” корпорац эзэмшинэ. Эзэмшихээр болсон хувьцааныхаа баталгаа болгож Оросын тал Үндэсний баялгийн сангаасаа 100 тэрбум рубль гаргасан. Финляндын Ерөнхий сайд “Цөмийн цахилгаан станц барих төсөл чухал ач холбогдолтой тул улс төртэй хутгах хэрэггүй” гэж мэдэгдсэн байна. Украины хэрэг явдалтай холбоотойгоор Европын орнууд Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, өмнө нь батлаад байсан олон тооны хэлэлцээрийг хүчингүй болгож байгаа тул ийнхүү “улс төртэй хутгах хэрэггүй” гэж онцлохоос өөр аргагүй байсан бололтой.
0 Сэтгэгдэл
























