Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Австралийн Ерөнхий сайд АБОРИГЕНЧУУДЫН дунд долоо хоног амьдарна
Австралийн Ерөнхий сайд тус улсын уугуул иргэд оршин суудаг тосгонд долоо хоногийн турш ажиллаж, амьдрахаар болсон байна. Ингэснээр Австралийн Ерөнхий сайд Тони Эббот сонгуулийн кампанит ажлын үеэр өгсөн амлалтаа биелүүлж байгаа юм байна. Тэрээр сонгуулийн үеэр нам нь ялж, Ерөнхий сайд болвол жил болгон долоо хоног Австралийн уугуул иргэдийн дунд амьдарч, тэдний аж амьдралтай танилцан тулгамдаад байгаа асуудлуудыг нь шийдэж байна гэж амласан аж. Бөглүү нутагт уугуул иргэдийн дунд амьдарлаа гээд дотоод, гадаадын улс төрийн асуудлаас хөндийрөхгүй, онцгой байдал үүсвэл нийслэл Канберрад яаралтай хүрэлцэн ирж чадна гэдгийг Ерөнхий сайд онцолсон байна. Австрали тивийг Британиас гаралтай цагаачид, гэмт хэрэгтнүүд колончлон эзэлсэн түүхтэй. Тив улсыг өөрийн болгох явцдаа цагаан арьстанууд нутгийн уугуул иргэдийг янз бүрээр хавчин гадуурхаж ирсэн байдаг. Тухайлбал, өнгөрсөн зууны дундуур нутгийн уугуул иргэдийг араатан амьтдаас ялгарах зүйлгүй бүдүүлэг гэсэн шалтгаанаар хүүхдүүдийг нь булаан авч асрах газар өгч, хүчээр англи хэл, европ соёлд сургадаг байсан юм.

0 Сэтгэгдэл