Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Хууль бус цагаачид сууж явсан усан онгоц живжээ
Европыг зорьж явсан хууль бус 250 гаруй цагаачтай усан онгоц Ливийн эрэг орчим живсэн тухай “Reuters” агентлаг мэдээлж байна. Ливийн нийслэл Триполигоос холгүй оршдог Тажур хотын орчим онгоц живжээ. Осол гарсны дараа хэргийн газар ирсэн Ливийн Тэнгисийн цэргийнхэн 26 хүнийг л аварч амжсан байна. “Арабын хувьсгал”-ын дараа Ливи, Тунис, Сири, Египет гэх мэт орноос Европ руу цагаачлах хүсэлтэй хүний тоо огцом нэмэгдсэн юм.
Үүнийг дагаад Итали, Францын эрэгт нууцаар хүрэх гэсэн хууль бус цагаачид бүхий усан онгоц осолдох нь элбэг тохиолдох болсон. Муаммар Каддафи гэх мэт дарангуйлагчдыг эрх барьж байх үед Африкийн бусад улсаас хууль бус цагаачид Европ руу орох бараг боломжгүй байлаа. Учир нь, тэдний байгуулсан нууц албад маш идэвхтэй ажиллаж хууль бус цагаачдыг гаргадаггүй байсан. Харин “Арабын хувьсгал”-аар Каддафи, Мубарак гэх мэт дарангуйлагчийг түлхэн унагаасны дараа тусгай албад нь татан буугдсанаар хууль бус цагаачид чөлөөтэй явах боломж нээгдсэн гэж болно. Үүний дээр Ливи, Сири гэх мэт улсад иргэний дайн дэгдсэнтэй холбоотойгоор дайн дажин, алан хядлагаас зугтан хангалуун амьдралтай Европыг зорих цагаачдын тоо ч эрс нэмэгдсэн.
Европыг зорьж явсан хууль бус 250 гаруй цагаачтай усан онгоц Ливийн эрэг орчим живсэн тухай “Reuters” агентлаг мэдээлж байна. Ливийн нийслэл Триполигоос холгүй оршдог Тажур хотын орчим онгоц живжээ. Осол гарсны дараа хэргийн газар ирсэн Ливийн Тэнгисийн цэргийнхэн 26 хүнийг л аварч амжсан байна. “Арабын хувьсгал”-ын дараа Ливи, Тунис, Сири, Египет гэх мэт орноос Европ руу цагаачлах хүсэлтэй хүний тоо огцом нэмэгдсэн юм. Үүнийг дагаад Итали, Францын эрэгт нууцаар хүрэх гэсэн хууль бус цагаачид бүхий усан онгоц осолдох нь элбэг тохиолдох болсон. Муаммар Каддафи гэх мэт дарангуйлагчдыг эрх барьж байх үед Африкийн бусад улсаас хууль бус цагаачид Европ руу орох бараг боломжгүй байлаа. Учир нь, тэдний байгуулсан нууц албад маш идэвхтэй ажиллаж хууль бус цагаачдыг гаргадаггүй байсан. Харин “Арабын хувьсгал”-аар Каддафи, Мубарак гэх мэт дарангуйлагчийг түлхэн унагаасны дараа тусгай албад нь татан буугдсанаар хууль бус цагаачид чөлөөтэй явах боломж нээгдсэн гэж болно. Үүний дээр Ливи, Сири гэх мэт улсад иргэний дайн дэгдсэнтэй холбоотойгоор дайн дажин, алан хядлагаас зугтан хангалуун амьдралтай Европыг зорих цагаачдын тоо ч эрс нэмэгдсэн.
0 Сэтгэгдэл
























