Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган Нью-Йоркт нээгдлээ
Дэлхийн193 улсын төлөөлөгчдөөс бүрддэг олон улсын байгууллагын гол хурал болох НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнөөдөр 69 дэх удаагийн чуулганаа эхэлж, олон улсын аюулгүй байдал, терроризмтой тэмцэх асуудлаас эхлээд уугуул ард түмний байдал, нийгэм дэх олон хэлний асуудал хүртэл 170 орчим асуудлыг бүтэн жилийн турш хэлэлцэнэ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейг Угандагийн Гадаад хэргийн сайд асан, хуульч, бизнес эрхлэгч, Сэм Кахамба Кутеса даргалах юм. Тэрбээр зургадугаар сард энэ албан тушаалд сонгогджээ. Өмнө нь танилцуулсан түүний хийх ажлуудын дотор Засгийн газар хоорондын хэлэлцээ хийх замаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх болон маргааныг энхийн замаар зохицуулах зэрэг асуудлууд багтсан байна.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 1 хүртэл төр, засгийн тэргүүн нар болон Гадаад хэргийн сайд нарын түвшинд улс төрийн ерөнхий хэлэлцүүлэг болно.
Энэ жилийн чуулганд дэлхийн 90 орчим улсын ерөнхийлөгч, 50 орчим Ерөнхий сайд болон Ерөнхий сайдын орлогч, мөн Гадаад хэргийн 40 гаруй сайд хүрэлцэн ирнэ.
Тухайлбал, улс төрийн ерөнхий хэлэлцүүлэгт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама оролцож магадгүй байна. Мөн Украины Ерөнхийлөгч Петр Порошенко НҮБ-ын индэрт анх удаа гарна. Тэрбээр есдүгээр сарын 25-нд үг хэлэх ажээ.
НҮБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нар болон Гадаад хэргийн сайд нар Нью-Йорк хотод НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд жил бүр цуглахдаа Ираны цөмийн асуудал эсвэл Израиль, Палестины хоорондох олон улсын зуучлагч дөрвөн улсын хүрээнд Ойрхи Дорнодын байдлыг зохицуулах зэрэг асуудлыг хэлэлцэхийн тулд хоёр талын болон олон талын уулзалт хийдэг байна.
Дэлхийн193 улсын төлөөлөгчдөөс бүрддэг олон улсын байгууллагын гол хурал болох НҮБ-ын Ерөнхий Ассамблей өнөөдөр 69 дэх удаагийн чуулганаа эхэлж, олон улсын аюулгүй байдал, терроризмтой тэмцэх асуудлаас эхлээд уугуул ард түмний байдал, нийгэм дэх олон хэлний асуудал хүртэл 170 орчим асуудлыг бүтэн жилийн турш хэлэлцэнэ.НҮБ-ын Ерөнхий Ассамблейг Угандагийн Гадаад хэргийн сайд асан, хуульч, бизнес эрхлэгч, Сэм Кахамба Кутеса даргалах юм. Тэрбээр зургадугаар сард энэ албан тушаалд сонгогджээ. Өмнө нь танилцуулсан түүний хийх ажлуудын дотор Засгийн газар хоорондын хэлэлцээ хийх замаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх болон маргааныг энхийн замаар зохицуулах зэрэг асуудлууд багтсан байна.

0 Сэтгэгдэл