Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Японд газар хөдөлжээ
Японы Хоншү арлын өмнөд хэсэгт өчигдөр 5,6 магнитудын газар хөдлөлт болсон байна. Газрын чичиргээ нь Фүкүшима, Токио зэрэг 25 мужид мэдрэгдэж байжээ. Цунамийн аюул байхгүй гэдгийг шинжээчид онцолсон ч олон тооны дагалдах жижиг газар хөдлөлт болж магадгүй гэж иргэддээ анхааруулав.
2011 оны газар хөдлөлтийн улмаас гэмтсэн "Фүкүшима-1” цөмийн цахилгаан станцад энэ удаагийн газар хөдлөлтөөр ямар нэгэн гэмтэл гараагүй тухай эзэмшигч компани нь мэдэгдлээ.
Газар хөдлөлтийн улмаас Гумма, Сайтама мужид хоёр хүн хөнгөн шархадсанаас өөр хүн гэмтэж, бэртээгүй тухай “NHK” суваг мэдээлэв.
Сүүлийн үед Ази тивд, бүр тодруулбал Индонези, Иран, Афганистан, Киргиз, Тажикистан зэрэг улсад удаа дараалан газар хөдөлсөн. Японд үүнээс өмнө буюу есдүгээр сарын 11-нд таван магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн. Үүний дараагаар Японтой ойролцоох Оросын Камчаткад Шивелуч, Карымский, Жупановский, Безымянный гэсэн дөрвөн том галт уул идэвхжсэн байна.
Японы Хоншү арлын өмнөд хэсэгт өчигдөр 5,6 магнитудын газар хөдлөлт болсон байна. Газрын чичиргээ нь Фүкүшима, Токио зэрэг 25 мужид мэдрэгдэж байжээ. Цунамийн аюул байхгүй гэдгийг шинжээчид онцолсон ч олон тооны дагалдах жижиг газар хөдлөлт болж магадгүй гэж иргэддээ анхааруулав.2011 оны газар хөдлөлтийн улмаас гэмтсэн "Фүкүшима-1” цөмийн цахилгаан станцад энэ удаагийн газар хөдлөлтөөр ямар нэгэн гэмтэл гараагүй тухай эзэмшигч компани нь мэдэгдлээ.

0 Сэтгэгдэл