Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Хойд Солонгос пуужин тээх чадвартай шумбагч онгоц хийнэ
Хойд Солонгос нь дундын зайн тусгалтай баллистик пуужин тээх, харвах чадвартай шумбагч онгоц бүтээж эхэлсэн тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны эх сурвалжийн ярьсныг иш татан “Agence France-Presse” агентлаг мэдээлж байна. Ийм чадвартай шумбагч онгоц хийж эхэлснийг илтгэсэн шинж тэмдгийг Америк ба Өмнөд Солонгосын тагнуулын албад илрүүлсэн аж.
Одоогийн байдлаар шумбагч онгоцонд босоо хэлбэрийн харвах төхөөрөмж байгуулах асуудалд голлон анхаарч байгаа аж. Пуужинг тээн, харвах чадвартай ийм төхөөрөмжийг Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн “629” төслийн дизель ба цахилгаан хөдөлгүүрт шумбагч дээр байрлуулах бололтой гэж таамаглажээ. Энэ төрлийн шумбагч нь 98,9 метр урт, 8,2 метр өргөнтэй бөгөөд 2,8 мянган тонн багтаамжтай.
Хойд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин Зөвлөлт ба Хятадад үйлдвэрлэсэн 70-80 ширхэг шумбагч онгоцтой. Үүн дээрээ нэмж Оросоос “629” төслийн 10 ширхэг шумбагч онгоцыг төмрийн хаягдлын үнээр 1994 онд худалдан авсан аж.
Хойд Солонгос нь дундын зайн тусгалтай баллистик пуужин тээх, харвах чадвартай шумбагч онгоц бүтээж эхэлсэн тухай Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны эх сурвалжийн ярьсныг иш татан “Agence France-Presse” агентлаг мэдээлж байна. Ийм чадвартай шумбагч онгоц хийж эхэлснийг илтгэсэн шинж тэмдгийг Америк ба Өмнөд Солонгосын тагнуулын албад илрүүлсэн аж.Одоогийн байдлаар шумбагч онгоцонд босоо хэлбэрийн харвах төхөөрөмж байгуулах асуудалд голлон анхаарч байгаа аж. Пуужинг тээн, харвах чадвартай ийм төхөөрөмжийг Зөвлөлтийн үед үйлдвэрлэсэн “629” төслийн дизель ба цахилгаан хөдөлгүүрт шумбагч дээр байрлуулах бололтой гэж таамаглажээ. Энэ төрлийн шумбагч нь 98,9 метр урт, 8,2 метр өргөнтэй бөгөөд 2,8 мянган тонн багтаамжтай.
Хойд Солонгосын Тэнгисийн цэргийн хүчин Зөвлөлт ба Хятадад үйлдвэрлэсэн 70-80 ширхэг шумбагч онгоцтой. Үүн дээрээ нэмж Оросоос “629” төслийн 10 ширхэг шумбагч онгоцыг төмрийн хаягдлын үнээр 1994 онд худалдан авсан аж.
0 Сэтгэгдэл
























