Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Алан хядагчид химийн зэвсэг хэрэглэсэн байна
“Ирак ба Левантын лалын улс” /ИЛЛУ/ бүлэглэлийн алан хядагчид Иракийн Дулуийя хотын орчим Засгийн газрын цэргүүдтэй буудалцах үеэр химийн зэвсэг хэрэглэсэн байна. Шашны хэт явцуу үзэлтнүүд хлороор цэнэглэсэн сумаар буудсаны улмаас олон арван энгийн иргэн шархадсан тухай Иракийн “Alsumaria TV” эхэлж мэдээллээ. Үүний дараахан байлдаан болж байгаа газар сурвалжлага хийж байсан ирак сэтгүүлч Аммар Карим нь “Twitter” дээрээ алан хядагчид хордуулагч хий бүхий сумаар буудаж байна гэсэн мэдээ бичжээ.
Дулуийя хот нь Иракийн нийслэл Багдадаас хойд зүгт 80 км-ийн зайд байрладаг бөгөөд гурван сарын турш “ИЛЛУ” бүлэглэлийн алан хядагчдын бүслэлтэд байгаа юм.
Үүнтэй зэрэгцээд АНУ-ын Сири дэх “ИЛЛУ” бүлэглэлийн байршил руу агаараас цохилт өгөхдөө албан ёсны Засгийн газартай зөвлөлдөхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Америкийн Төрийн департаментын төлөөлөгч Мари Харф нь энэ тухайд “Алан хядах байгууллагууд АНУ-д заналхийлж эсвэл ИЛЛУ-ын бүлэглэл шиг аймшигтай хэрцгийгээр иргэдийг нь хөнөөж байгаа тохиолдолд манай Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд манай үндсэн хууль болон олон улсын эрх зүйд заагдсан хариуцлагыг хэрэгжүүлнэ гэдгээ ойлгуулсан. Бид Асадын дэглэмийг хууль ёсны эрхээ алдсан гэж үзэж байгаа тул хийх үйлдлээ тэдэнтэй урьдчилан тохиролцохгүй. Бид америкчуудын хамгаалах арга хэмжээ авах чадвартай байгаа” гэжээ.
Мөн “ИЛЛУ”-ын алан хядагчдын эсрэг агаараас цохилт өгөх үед Сирийн агаарын довтолгооноос сэргийлэх системүүд онгоцуудыг нь буудвал нэн даруй хариу арга хэмжээ авч устгана гэдгээ ч мэдэгдсэн байна.
“Ирак ба Левантын лалын улс” /ИЛЛУ/ бүлэглэлийн алан хядагчид Иракийн Дулуийя хотын орчим Засгийн газрын цэргүүдтэй буудалцах үеэр химийн зэвсэг хэрэглэсэн байна. Шашны хэт явцуу үзэлтнүүд хлороор цэнэглэсэн сумаар буудсаны улмаас олон арван энгийн иргэн шархадсан тухай Иракийн “Alsumaria TV” эхэлж мэдээллээ. Үүний дараахан байлдаан болж байгаа газар сурвалжлага хийж байсан ирак сэтгүүлч Аммар Карим нь “Twitter” дээрээ алан хядагчид хордуулагч хий бүхий сумаар буудаж байна гэсэн мэдээ бичжээ.Дулуийя хот нь Иракийн нийслэл Багдадаас хойд зүгт 80 км-ийн зайд байрладаг бөгөөд гурван сарын турш “ИЛЛУ” бүлэглэлийн алан хядагчдын бүслэлтэд байгаа юм.

0 Сэтгэгдэл