Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Нарнаас хамгаалах тосонд зориулсан хууль гаргалаа
АНУ-ын Сенат өчигдөр нэгэн хууль баталсан нь нарнаас хамгаалах тосны найрлагад орох, орохгүй бодисын жагсаалтыг хурдан баталж гаргах тухай байв. Тус улсын Хүнс, эмийн удирдах газар нарнаас хамгаалах тосны найрлагад ордог найман бодист түр хугацаагаар хориг тавиад, түүний нөлөөг судалж байгаа юм. Гэвч тус газрын шинжилгээ судалгаа маш удааширч хэдэн жил дамнаж байгаа нь тосны үйлдвэрлэлд саад болж эхэлжээ. Гэтэл энэ хооронд арьсны хорт хавдар АНУ-д хамгийн түгээмэл тохиолдож буй хорт хавдрын нэг болоод байна. Тиймээс хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд нарны хэт ягаан туяанаас арьс хамгаалах бүтээгдэхүүний тухай тусгайлан хууль гаргаж, Хүнс эмийн газрыг судалгаа шинжилгээгээ яаравчлахыг тусгажээ.
Европ, Азийн орнуудад нарнаас хамгаалах тосыг гоо сайхны бүтээгдэхүүнд хамруулж үздэг учраас нийтэд худалдаалах зөвшөөрөл олгоход төдий л уддаггүй аж. Харин АНУ-д үүнийг эмтэй адилтган үзэж, хор нөлөө, үр дүнг нь нарийн шинжилдэг учраас ийн удааширдаг гэнэ.
АНУ-ын Сенат өчигдөр нэгэн хууль баталсан нь нарнаас хамгаалах тосны найрлагад орох, орохгүй бодисын жагсаалтыг хурдан баталж гаргах тухай байв. Тус улсын Хүнс, эмийн удирдах газар нарнаас хамгаалах тосны найрлагад ордог найман бодист түр хугацаагаар хориг тавиад, түүний нөлөөг судалж байгаа юм. Гэвч тус газрын шинжилгээ судалгаа маш удааширч хэдэн жил дамнаж байгаа нь тосны үйлдвэрлэлд саад болж эхэлжээ. Гэтэл энэ хооронд арьсны хорт хавдар АНУ-д хамгийн түгээмэл тохиолдож буй хорт хавдрын нэг болоод байна. Тиймээс хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд нарны хэт ягаан туяанаас арьс хамгаалах бүтээгдэхүүний тухай тусгайлан хууль гаргаж, Хүнс эмийн газрыг судалгаа шинжилгээгээ яаравчлахыг тусгажээ. Европ, Азийн орнуудад нарнаас хамгаалах тосыг гоо сайхны бүтээгдэхүүнд хамруулж үздэг учраас нийтэд худалдаалах зөвшөөрөл олгоход төдий л уддаггүй аж. Харин АНУ-д үүнийг эмтэй адилтган үзэж, хор нөлөө, үр дүнг нь нарийн шинжилдэг учраас ийн удааширдаг гэнэ.
0 Сэтгэгдэл
























