Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Билл Клинтон өвөө боллоо
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны ганц охин Челси өчигдөр буюу 26-ны бямба гарагт амаржиж, охинтой болжээ. Үүгээр экс Ерөнхийлөгч Билл Клинтон насандаа 68 насандаа өвөө болж буй бол экс төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон 67 насандаа эмээ болж байна. Харин тэднийг ганц охин Челси 34 насандаа ээж болж байгаа юм. Тэдний гэр бүл бяцхан охиндоо Шарлот гэдэг нэр хайрласан бөгөөд Шарлот Клинтон Мезвински гэж албан ёсоор нэрлэх юм байна.
Аав нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллах хооронд олны нүдний өмнө өсч том болсон Челси Клинтон Стэнфорд, Колумбиагийн их сургуулийг төгсч, Оксфордод докторын зэрэг хамгаалсан өндөр боловсролтой эмэгтэй. 2010 онд санхүүгийн мэргэжилтэн Марк Мезвинскитэй гэрлэсэн тэрээр аав ээжтэйгээ хамтран байгуулсан санг удирдахаас гадна саяхныг хүртэл "NBC news"-ийн тусгай сурвалжлагчаар ажиллаж байсан билээ.
Анхны зээгээ харж, баяр хөөртөө умбасан эмээ өвөө хоёр нь чухал уулзалтуудаа хүртэл цуцалсан байна. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байгаа Хиллари Клинтон гэр бүлийнх нь хувьд хамгийн чухал үйл явдал болох бяцхан зээгээ хүлээж авч, эмээ болсны дараа сонгуульд өрсөлдөх эсэхээ шийднэ хэмээн мэдэгдсэн удаатай.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны ганц охин Челси өчигдөр буюу 26-ны бямба гарагт амаржиж, охинтой болжээ. Үүгээр экс Ерөнхийлөгч Билл Клинтон насандаа 68 насандаа өвөө болж буй бол экс төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон 67 насандаа эмээ болж байна. Харин тэднийг ганц охин Челси 34 насандаа ээж болж байгаа юм. Тэдний гэр бүл бяцхан охиндоо Шарлот гэдэг нэр хайрласан бөгөөд Шарлот Клинтон Мезвински гэж албан ёсоор нэрлэх юм байна. Аав нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллах хооронд олны нүдний өмнө өсч том болсон Челси Клинтон Стэнфорд, Колумбиагийн их сургуулийг төгсч, Оксфордод докторын зэрэг хамгаалсан өндөр боловсролтой эмэгтэй. 2010 онд санхүүгийн мэргэжилтэн Марк Мезвинскитэй гэрлэсэн тэрээр аав ээжтэйгээ хамтран байгуулсан санг удирдахаас гадна саяхныг хүртэл "NBC news"-ийн тусгай сурвалжлагчаар ажиллаж байсан билээ.
Анхны зээгээ харж, баяр хөөртөө умбасан эмээ өвөө хоёр нь чухал уулзалтуудаа хүртэл цуцалсан байна. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай байгаа Хиллари Клинтон гэр бүлийнх нь хувьд хамгийн чухал үйл явдал болох бяцхан зээгээ хүлээж авч, эмээ болсны дараа сонгуульд өрсөлдөх эсэхээ шийднэ хэмээн мэдэгдсэн удаатай.


0 Сэтгэгдэл
























