Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Харьков дахь Лениний хөшөөг буулгажээ
Украины Харьков хотод орших Лениний хөшөөг тус улсын үндсэрхэг үзэлтнүүд буулгаж хаяжээ. Хэдийгээр Харьков Украины бусад хот шиг үймээн самуунд өртөөгүй ч тус хотын оршин суугчид үндсэрхэг үзлээ ийн тунхаглалаа. Тэд эхлээд хөшөөний орчимд "Харьков бол Украин" гэсэн уриатай жагсаал хийж, ням гарагийн орой нь хөшөөг байрнаас нь татан унагажээ. Жагсагчид жагсаал цуглаан хийх зөвшөөрөл аваагүй ч Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков шууд бус замаар хөшөөг унагахыг зөвшөөрсөн байна. Тэрээр өөрийн "Facebook" хуудсандаа "Ленин? Түүнийг унага л даа" хэмээн бичсэн байжээ.
Гэхдээ хөшөөг унагасан жагсагчдыг соёлын өв дурсгалыг сүйтгэсэн вандализмын хэргээр цагдаагийнхан шалгаж эхэлсэн мэдээ байна.
Украины Харьков хотод орших Лениний хөшөөг тус улсын үндсэрхэг үзэлтнүүд буулгаж хаяжээ. Хэдийгээр Харьков Украины бусад хот шиг үймээн самуунд өртөөгүй ч тус хотын оршин суугчид үндсэрхэг үзлээ ийн тунхаглалаа. Тэд эхлээд хөшөөний орчимд "Харьков бол Украин" гэсэн уриатай жагсаал хийж, ням гарагийн орой нь хөшөөг байрнаас нь татан унагажээ. Жагсагчид жагсаал цуглаан хийх зөвшөөрөл аваагүй ч Украины Дотоод хэргийн сайд Арсен Аваков шууд бус замаар хөшөөг унагахыг зөвшөөрсөн байна. Тэрээр өөрийн "Facebook" хуудсандаа "Ленин? Түүнийг унага л даа" хэмээн бичсэн байжээ. Гэхдээ хөшөөг унагасан жагсагчдыг соёлын өв дурсгалыг сүйтгэсэн вандализмын хэргээр цагдаагийнхан шалгаж эхэлсэн мэдээ байна.
0 Сэтгэгдэл
























