Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
АНУ-д 9-р сарын 11-ний халдлагад өртөгсдийн дурсгалын цогцолбор шатлаа
Америкийн Пенсильван мужид 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагад өртөж амь алдагсдын дурсгалд зориулан босгосон “93 дугаар чиглэлийн нислэгийн дурсгал” цогцолборт гал гарчээ. Энэ цогцолборын захиргааны гурван ч байшин шатсаны нэгд нь архивын чухал баримтууд байсан юм байна. Цогцолборын захиргаа яаралтай нүүлгэн шилжүүлэх ажил зохион байгуулснаар хүн түлэгдэж шархдаагүй байна. “93 дугаар нислэгийн дурсгалын цогцолборын бүхий л үзмэр, баримтын 10 хувь нь шатсан нэг байшинд байсан, азаар шатдаггүй шүүгээнд байсан болохоор үрэгдээгүй” гэж Үндэсний хүрээлэнгийн удирдах газрын төлөөлөгч Майкл Литтерст хэлжээ.
Галын шалтгааны мэдээлээгүй байна.
Нью-Жерси мужийн Ньюарк хотоос Сан-Франциско хот руу нисч явсан агаарын тээврийн United компанийн 93 дугаар чиглэлийн онгоцыг тэр өдөр алан хядагчид барьцаалан унагаснаар 40 хүн амь үрэгдсэн юм.
Барьцаалагчид онгоцыг авч нисэн Цагаан ордон юм уу, Капитол дахь Конгрессын байшинг мөргөх бодолтой байсан гэдэг.
Тэр өдөр “Аль-Кайда” бүлэглэлийн зэвсэгт дайчид нисэх онгоц барьцаалан Нью-Йорк дахь дэлхийн худалдааны төв, мөн Пентагоныг мөргөж 3000 шахам хүний амь сүйдсэн юм.

0 Сэтгэгдэл