Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Япон оюутан “Лалын улс”-ын талд байлдах гэж байж
Японы нэгэн их сургуулийн оюутан залуу “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн талд байлдахаар Сири рүү явах гэж байсныг мягмар гаригт хууль сахиулагчид саатуулжээ. Тэрээр мягмар гарагт Турк руу нисээд тэндээсээ Сирид очих гэж байсан гэнэ. Түүний компьютер дэх “Лалын улс”-ын сэдэвтэй дүрс бичлэгүүдийг найзууд нь үздэг байсан ч түүнийг ингэж тэдний талд орох юм гэж хэн нь ч сэжиглээгүй байна.
Тэрээр нэг удаа дэлгүүрт ороод Сирид ажиллахыг урьсан хуудас зарлал үзээд зэвсэгт дайчдын талд орох санаа төрсөн гэнэ. Хууль сахиулагчдын тогтоосноор бол залуучууд лалын шашны мэргэжилтэн нэгэн профессортой танилцаж тэр нь тэднийг уриалдаг байсан бололтой. Цагдаагийнхан одоо тэр профессорын байранд нэгжлэг хйж байгаа юм байна.
Үүний өмнө Японы есөн ч иргэн “Лалын улс”-ын талд байлдаж байгаа гэсэн хэвлэлийн мэдээллийг Засгийн газар нь батлагдаагүй мэдээлэл гэж байсан юм. Харин Япон улс “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг дайтаж байгаа Ирак болон бусад улс орнуудад 50 сая долларын хүмүүнлэгийн туслалцаа илгээгээд байгаа юм.
Японы нэгэн их сургуулийн оюутан залуу “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн талд байлдахаар Сири рүү явах гэж байсныг мягмар гаригт хууль сахиулагчид саатуулжээ. Тэрээр мягмар гарагт Турк руу нисээд тэндээсээ Сирид очих гэж байсан гэнэ. Түүний компьютер дэх “Лалын улс”-ын сэдэвтэй дүрс бичлэгүүдийг найзууд нь үздэг байсан ч түүнийг ингэж тэдний талд орох юм гэж хэн нь ч сэжиглээгүй байна. Тэрээр нэг удаа дэлгүүрт ороод Сирид ажиллахыг урьсан хуудас зарлал үзээд зэвсэгт дайчдын талд орох санаа төрсөн гэнэ. Хууль сахиулагчдын тогтоосноор бол залуучууд лалын шашны мэргэжилтэн нэгэн профессортой танилцаж тэр нь тэднийг уриалдаг байсан бололтой. Цагдаагийнхан одоо тэр профессорын байранд нэгжлэг хйж байгаа юм байна.
Үүний өмнө Японы есөн ч иргэн “Лалын улс”-ын талд байлдаж байгаа гэсэн хэвлэлийн мэдээллийг Засгийн газар нь батлагдаагүй мэдээлэл гэж байсан юм. Харин Япон улс “Лалын улс” зэвсэгт бүлэглэлийн эсрэг дайтаж байгаа Ирак болон бусад улс орнуудад 50 сая долларын хүмүүнлэгийн туслалцаа илгээгээд байгаа юм.
0 Сэтгэгдэл
























