Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
13 настай охин Ангараг гарагт хөл тавихаар бэлтгэж байна
АНУ-ын Луйзана мужид амьдардаг 13 настай охин Алисса Карсон Ангараг гарагт хөл тавих анхны хүн болохоор сүүлийн есөн жил бэлтгэж байна. Түүнийг дөрвөн настайгаас л ирээдүйд сансрын нисэгч болгоно хэмээн бэлтгэж, олон янзын хэл сурахаас эхлээд цаашид сансрын нисэгч болоход шаардлагатай бүх зүйлийг шат дараалан суралцаж яваа аж. Алисса НАСА-гийн сансрын агентлагийн гурван ч кэмп дээр очиж, тусгай сургалтуудад сууж байжээ.
НАСА-гийн зүгээс ч Алиссаг 2033 онд Ангараг руу илгээхэд нас нь яг таарна хэмээн үзэж, бэлтгэж байгаа аж. Охин хэний ч хөл хүрээгүй газарт очихыг туйлаас их хүсч, замд нь ямар ч саад таарсан түүнийг зогсоож чадахгүй хэмээн хэлж байна.
Охин аавтайгаа хамт ирэх 20 жилд юу хийж, юу суралцахаа бүгдийг нарийн төлөвлөсөн бөгөөд 2033 онд Ангараг руу ниснэ гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ нисэх нэг хэрэг. Тэр харь гарагт очсоны дараа эргэж ирж чадах уу гэдэг эргэлзээтэй. Түүнд хэн ч баталгаа өгч чадахгүй. Энэ тухай аав нь охинтойгоо нэг бус удаа ярилцаж үзсэн ч Алисса түүнээс огтхон ч айж эргэлзээгүй гэнэ.
heg ugeer ergej irehgui zamdaa yaj ch magadgui l yum baina gehdee zorigtoi ohin bainaa mundag
АНУ-ын Луйзана мужид амьдардаг 13 настай охин Алисса Карсон Ангараг гарагт хөл тавих анхны хүн болохоор сүүлийн есөн жил бэлтгэж байна. Түүнийг дөрвөн настайгаас л ирээдүйд сансрын нисэгч болгоно хэмээн бэлтгэж, олон янзын хэл сурахаас эхлээд цаашид сансрын нисэгч болоход шаардлагатай бүх зүйлийг шат дараалан суралцаж яваа аж. Алисса НАСА-гийн сансрын агентлагийн гурван ч кэмп дээр очиж, тусгай сургалтуудад сууж байжээ.НАСА-гийн зүгээс ч Алиссаг 2033 онд Ангараг руу илгээхэд нас нь яг таарна хэмээн үзэж, бэлтгэж байгаа аж. Охин хэний ч хөл хүрээгүй газарт очихыг туйлаас их хүсч, замд нь ямар ч саад таарсан түүнийг зогсоож чадахгүй хэмээн хэлж байна.
Охин аавтайгаа хамт ирэх 20 жилд юу хийж, юу суралцахаа бүгдийг нарийн төлөвлөсөн бөгөөд 2033 онд Ангараг руу ниснэ гэдэгтээ итгэлтэй байна. Гэхдээ нисэх нэг хэрэг. Тэр харь гарагт очсоны дараа эргэж ирж чадах уу гэдэг эргэлзээтэй. Түүнд хэн ч баталгаа өгч чадахгүй. Энэ тухай аав нь охинтойгоо нэг бус удаа ярилцаж үзсэн ч Алисса түүнээс огтхон ч айж эргэлзээгүй гэнэ.

0 Сэтгэгдэл
2014.10.09
























