Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Гэр бүл үймүүлэгчийг ”хашраах” явдал Хятадад олширсоор байна
Хятадын Хенан мужийн Пунян хотын худалдааны төв гудамжинд гэгээн цагаан өдрөөр дөрвөн эмэгтэй бүлэглэн нэг эмэгтэйг зэрлэгээр зодож танхайран, олны өмнө хувцсыг нь тайлж нүцгэлсэн хэрэг дахиад л гарлаа. Өмнө нь үүнтэй адил хоёр ч явдал гарч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тарьж байсан юм. Эдгээр хэргийн хохирогчид нь бүгд бусдын нөхөр, найз залуутай нууцаар амраглаж байгаад баригдсан бүсгүйчүүд байгаа юм. Харин нөхөртөө, найз залуудаа хууртсан эмэгтэйчүүд гэр бүлийн хүнтэйгээ ярилцаж, тэднээс бурууг эрэхийн оронд нууц амрагийг нь олны нүдэн дээр шившиглэх явдал сүүлийн үед олон гарах болжээ. Зураг дээрх бүсгүйг ийнхүү балмадаар зодож, гутаан доромжилж байхад нь гудамжинд зөрж өнгөрөх хүмүүсийн хэн нь ч зогсоож, болиулахгүй байсан бөгөөд харин ч гэр бүлийн иймэрхүү маргаанд оролцолгүй орхих нь зөв гэж хятадуудын ихэнх нь үздэг хэмээн хэвлэлд бичжээ. Харин дээрх бүсгүйн хувьд зодуулсныхаа дараа гудамжинд ухаангүй шахам байхад нь нэг эрэгтэй түргэн тусламж дуудаж, эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэрээр биедээ багагүй гэмтэл авснаас гадна сэтгэлзүйн шоконд орсон байжээ.

0 Сэтгэгдэл