Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Эболагийн эсрэг 800 вакцин нийлүүлнэ
Канадын эрх баригчид Эбола тахлаас урьдчилан сэргийлэх вакцины 800 тунг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн өгөхөөр болсон тухайгаа мэдэгдэв. Вакциныг цаашид хэрхэн хуваарилахыг ДЭМБ дангаар шийднэ гэдгийг Канадын төлөөлөгч онцолжээ.
Энэ вакциныг Америкийн “Walter Reed Army Institute of Research” судалгааны төвд туршин шалгаж байгаа аж. Одоогоор Эболагийн эсрэг хоёр төрлийн вакциныг ДЭМБ-ын мэргэжилтнүүд үр дүнтэй гэж дэмжээд байгаа. Эхнийх нь Канадын микробиологийн төрийн лабораторын эрдэмтдийн боловсруулан Америкийн “NewLink Genetics” компанид үйлдвэрлэсэн вакцин. Нөгөөх нь Британийн “GlaxoSmithKline” компанийн эрдэмтдийн боловсруулсан вакцин юм.
Вакциныг Эболагийн тахал дэгдээд байгаа улсуудад туршин үр дүнтэй, аюулгүйг нь нотолвол ирэх сараас эмнэлгүүдээр тарааж, дараа жилийн эхнээс өргөн хэрэглээнд нэвтрүүлэх аж.
Эбола тахлын вирус Баруун Африкийн Либери, Сьерра-Леон, Гвиней, Нигери, Сенегал улсад хамгийн хурдацтай тархаж байна. ДЭМБ-аас гаргасан мэдээгээр Эболагаар нас барсан хүний тоо 4,5 мянга давсан аж. Халдвар нь цус, хөлс, шүлсээр дамжихаас гадна халдвар авсан хүний эд зүйлсээр дамждаг.
Канадын эрх баригчид Эбола тахлаас урьдчилан сэргийлэх вакцины 800 тунг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэн өгөхөөр болсон тухайгаа мэдэгдэв. Вакциныг цаашид хэрхэн хуваарилахыг ДЭМБ дангаар шийднэ гэдгийг Канадын төлөөлөгч онцолжээ.Энэ вакциныг Америкийн “Walter Reed Army Institute of Research” судалгааны төвд туршин шалгаж байгаа аж. Одоогоор Эболагийн эсрэг хоёр төрлийн вакциныг ДЭМБ-ын мэргэжилтнүүд үр дүнтэй гэж дэмжээд байгаа. Эхнийх нь Канадын микробиологийн төрийн лабораторын эрдэмтдийн боловсруулан Америкийн “NewLink Genetics” компанид үйлдвэрлэсэн вакцин. Нөгөөх нь Британийн “GlaxoSmithKline” компанийн эрдэмтдийн боловсруулсан вакцин юм.
Вакциныг Эболагийн тахал дэгдээд байгаа улсуудад туршин үр дүнтэй, аюулгүйг нь нотолвол ирэх сараас эмнэлгүүдээр тарааж, дараа жилийн эхнээс өргөн хэрэглээнд нэвтрүүлэх аж.
Эбола тахлын вирус Баруун Африкийн Либери, Сьерра-Леон, Гвиней, Нигери, Сенегал улсад хамгийн хурдацтай тархаж байна. ДЭМБ-аас гаргасан мэдээгээр Эболагаар нас барсан хүний тоо 4,5 мянга давсан аж. Халдвар нь цус, хөлс, шүлсээр дамжихаас гадна халдвар авсан хүний эд зүйлсээр дамждаг.
0 Сэтгэгдэл
























