Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Оросын шумбагч хөлөг Шведийг тагнасан уу

Шведийн Батлан хамгаалах яамны тараасан зураг
Шведийн Батлан хамгаалах яам нийслэл Стокгольмын нутаг дэвсгэр, тэнгисийн буланд ажиглагдсан гадаадын усан доогуур шумбагч хөлгийн зургийг тараасан байна. Цэргийнхний баталж байгаагаар бол энэ хөлөг тус орны нутаг дэвсгэрийн усан хилээс гарахгүй байсаар байгаа гэнэ. Гэхдээ шведийн цэргийнхэн үүнийг улсынх нь нутагт дэвсгэр, усан хилд халдсан гадаадын ямар нэгэн өдөөн хатгалга эсэхийг тодорхой хэлэх боломжгүй гэж байна. Шведийн контр-адмирал Андерс Гренстад хэвлэлийн бага хурал дээр нийслэлийн усан хилд байгаа гадаадын усан доогуур шумбагчийн зорилгыг тодорхойлохоор зэвсэгт хүчнийхэн ажиллаж байгаа гэжээ.
Үүний өмнө нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжийн энэ бол оросын усан доогуур шумбагч хөлөг байх гэснийг Шведийн хэвлэлүүд дамжуулсан юм.
Харин ОХУ-ын БХЯ энэ 19-ний өдөр үүнийг няцааж “Оросын бүхий л шумбагч хөлөг Номхон далайд төлөвлөгөөт ажлаа хийж байгаа, манай цэргийн хөлгүүдэд ямар нэгэн осол гараагүй” гэж мэдэгдээд байна.

0 Сэтгэгдэл