Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Бээжингийн марафоныг болиулах ёстой байсан гэнэ
Бээжингийн 34 дэх удаагийн марафон гүйлтийн тэмцээний үеэр өтгөн утаан хөшиг татсан тул олон тамирчин утааны багтай гүйхээс аргагүй болсон тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Марафон гүйлт зохион байгуулагчид Бээжингийн агаарын бохирдол дунд зэргийн хэмжээнд байх тухай тамирчдад анхааруулга тарааж байсан бол Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас агаарын бохирдол “аюултай” түвшинд хүрсэн гэж мэдэгдсэн байна.
“ВВС” агентлагийн мэдээлж байгаагаар уралдаан болсон ням гарагийн өглөө Бээжингийн агаар нүүрсний утаагаар дүүрсэн байж. Агаарын бохирдол ДЭМБ-ын гаргасан босгоос давж гарсан аж. ДЭМБ-ын гаргасан босго шалгуураар 1 шоо метр агаар дахь хатуу жижиг биетийн агуулга 25 микрограммаас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл Бээжин дэх АНУ-ын Элчингийн дэргэдэх тусгай алба уралдаан болсон өдрийн агаарын бохирдлыг 1 шоо метрт 400 мг гэж тогтоожээ.

Уралдаан эхлэх үед утаан манан татсан байсан тул зарим тамирчин оролцохоос татгалзсан аж. Утаанаас айлгүй оролцсон тамирчдын барианд ойртох үед утаан хөшиг бүр их болсон тул харагдах орчин эрс хязгаарлагдсан байна.
Марафонд оролцсон Британийн тамирчин Час Поуп утаанаас хамгаалах баг өмсөн уралдсан ч 10 км гүйсний дараа гүйлтээ зогсоохоос өөр аргагүй болсон тухай “Твиттер” дээрээ бичээд агаарын бохирдол ийм өндөр үед бүх төрлийн спортын уралдаан тэмцээнийг зогсоох ёстой байсан гэдгийг онцолжээ.
Бээжингийн энэ жилийн марафонд эрэгтэйчүүдийн дунд Этиопын Гирмай Бирхану түрүүлсэн байна. Эмэгтэйчүүдийн дунд мөн л Этиопын Фатума Сато Дерго түрүүлсэн.
Бээжингийн 34 дэх удаагийн марафон гүйлтийн тэмцээний үеэр өтгөн утаан хөшиг татсан тул олон тамирчин утааны багтай гүйхээс аргагүй болсон тухай “ВВС” агентлаг мэдээлэв. Марафон гүйлт зохион байгуулагчид Бээжингийн агаарын бохирдол дунд зэргийн хэмжээнд байх тухай тамирчдад анхааруулга тарааж байсан бол Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас агаарын бохирдол “аюултай” түвшинд хүрсэн гэж мэдэгдсэн байна.“ВВС” агентлагийн мэдээлж байгаагаар уралдаан болсон ням гарагийн өглөө Бээжингийн агаар нүүрсний утаагаар дүүрсэн байж. Агаарын бохирдол ДЭМБ-ын гаргасан босгоос давж гарсан аж. ДЭМБ-ын гаргасан босго шалгуураар 1 шоо метр агаар дахь хатуу жижиг биетийн агуулга 25 микрограммаас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл Бээжин дэх АНУ-ын Элчингийн дэргэдэх тусгай алба уралдаан болсон өдрийн агаарын бохирдлыг 1 шоо метрт 400 мг гэж тогтоожээ.

0 Сэтгэгдэл