Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Америк пуужингийн довтолгооноос хамгаалах радар угсарч эхлэв
Пуужингийн довтолгооноос хамгаалах Америкийн системийн шинэ радарыг Японд байрладаг АНУ-ын зэвсэгт хүчний “Көгимисаки” цэргийн бааз дээр угсарч эхэлсэн байна. Энэхүү радар нь энэ ондоо багтаж ажиллаж эхлэх аж. Угсрах ажил явагдаж байгаатай холбогдон цэргийн баазын дээгүүр 6000 метрээс доош нислэг хийхийг хоригложээ.
Угсарч байгаа радарын гол хэсэг нь 34 тонн жинтэй бөгөөд 8-12 хүртэлх гигагерцийн давтамжтай цахилгаан соронзон долгион ашигладаг. Ингэснээр 4000 гаруй км алсаас пуужин хөөргөхийг илрүүлэх, хуурамч ба жинхэнэ цэнэгт хошууг ялгах чадвартай аж. Адил төрлийн Америкийн хөдөлгөөнт радар 2006 оноос хойш Японы хойд нутагт, Аомори мужид ажиллаж байгаа. Пуужингийн довтолгооныг эрт илрүүлэн анхааруулах энэ мэт системийг Японд байрлуулах болсон шалтгааныг Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос холбоотон улсаа хамгаалах гэж АНУ тайлбарладаг. Гэвч зарим шинжээчид энэ систем бодит байдал дээр Орос, Хятадын нутгийг хянах зорилготой гэж үздэг.
Пуужингийн довтолгооноос хамгаалах Америкийн системийн шинэ радарыг Японд байрладаг АНУ-ын зэвсэгт хүчний “Көгимисаки” цэргийн бааз дээр угсарч эхэлсэн байна. Энэхүү радар нь энэ ондоо багтаж ажиллаж эхлэх аж. Угсрах ажил явагдаж байгаатай холбогдон цэргийн баазын дээгүүр 6000 метрээс доош нислэг хийхийг хоригложээ.Угсарч байгаа радарын гол хэсэг нь 34 тонн жинтэй бөгөөд 8-12 хүртэлх гигагерцийн давтамжтай цахилгаан соронзон долгион ашигладаг. Ингэснээр 4000 гаруй км алсаас пуужин хөөргөхийг илрүүлэх, хуурамч ба жинхэнэ цэнэгт хошууг ялгах чадвартай аж. Адил төрлийн Америкийн хөдөлгөөнт радар 2006 оноос хойш Японы хойд нутагт, Аомори мужид ажиллаж байгаа. Пуужингийн довтолгооныг эрт илрүүлэн анхааруулах энэ мэт системийг Японд байрлуулах болсон шалтгааныг Хойд Солонгосын пуужингийн довтолгооноос холбоотон улсаа хамгаалах гэж АНУ тайлбарладаг. Гэвч зарим шинжээчид энэ систем бодит байдал дээр Орос, Хятадын нутгийг хянах зорилготой гэж үздэг.
0 Сэтгэгдэл
























