Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Сураггүй болсон оюутнуудын мэдээллийг 110 мянган ам.доллараар авна
Мексикийн прокурорын алба гурван долоо хоногийн өмнө Мексикийн Герреро мужийн Игуала хотод болсон жагсаалын дараа сураггүй алга болсон 43 оюутныг олоход бодит тус болох мэдээлэл өгсөн хүнд 110 мянган ам.долларын шагнал өгөхөө амлав. Мөн сураггүй болсон оюутнуудын зургийг орон нутгийн сонин хэвлэлүүдэд гаргаж тараажээ. Үүнтэй зэрэгцэн оюутнуудыг хайж олох нэмэлт арга хэмжээ авахаар болж, Герреро мужийн 14 хот, суурин газрын цагдаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөн холбооны цагдаа, үндэсний цэрэгжүүлсэн цагдаагийн ангиудыг орууллаа. Хотын цагдаа нарыг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүдтэй хамтран ажилладгийг нотолсон тул ийм арга хэжээ авчээ.
Есдүгээр сарын 26-нд Игуала хотод оюутан сурагчид боловсролын системд явагдаж байгаа шинэчлэлийг эсэргүүцэн жагсаал хийсэн. Тэр үеэр цагдаа нар болон зэвсэглэсэн хэсэг хүн жагсагчдын эсрэг буудаж, зургаан хүний аминд хүрч, 25 хүнийг шархдуулан олон арван оюутныг үл мэдэгдэх зүгт хүчээр авч явсан байна. Анхандаа хүчинд автан явж сураггүй болсон оюутнуудын тоо 50 гараад байсан ч зарим нь хэд хоногийн дараа гэртээ иржээ. Одоогоор сураггүй алга болсон оюутнуудын тоог 43 гэж үзэж байгаа аж. Оюутнуудыг хайх ажиллагаанд арми, цагдаагийн анги нэгтгэлүүд, 17 нисдэг тэрэг, гурван онгоц оролцож байна.

0 Сэтгэгдэл