Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Кейт Миддлтон жирэмсний хурц хордлогоо давжээ
Их Британийн угсаа залгамжлах гүн Уильямын гэргий, гүнгийн авхай Кэтерин жирэмсний хурц хордлогын хүнд үеэ давжээ. Жирэмсний хордлогоос болоод сар гаруй хугацаанд гадагш гарч чадаагүй тэрээр өчигдрөөс олон нийтийн үйл ажиллагаанд оролцож эхэлжээ. Хоёр дахь хүүхдээ тээж буй, одоо 13 долоо хоногтой бие давхар Кейт жирэмсний эхэн үедээ хурц хордлого өгч, Мальтад хийх төрийн айлчлалаа хүртэл цуцалсан билээ. Түүнд тохиолдсон ийм хордлогын үед бие давхар эх өдөртөө 30 удаа хүртэл бөөлжиж, юу ч идэж чадахаа больдог бөгөөд зарим тохиолдолд ус ч ууж чаддаггүй. Энэ нь хүндэрвэл усны дутагдалд орж, урагт сөргөөр нөлөөлөх ч магадлалтай байдаг. Тиймээс гүнгийн авхай гэртээ хэвтрийн дэглэм сахиж, асаргаа сувилгаа хийлгэж байсан юм. Тэрээр долоон долоо хоногийн турш гэртээ сувилуулсны эцэст хордлогын хүнд үеийг ардаа орхижээ.
Онгон зэрлэг байгалийн зураг авдаг гэрэл зурагчдад шагнал гардуулах ёслолд оролцсон Кэтерин хатан хааны нэрийн өмнөөс Сингапурын Ерөнхийлөгчийг тэргүүн хатагтайн хамт угтан авах ёслолд мөн оролцжээ.





Их Британийн угсаа залгамжлах гүн Уильямын гэргий, гүнгийн авхай Кэтерин жирэмсний хурц хордлогын хүнд үеэ давжээ. Жирэмсний хордлогоос болоод сар гаруй хугацаанд гадагш гарч чадаагүй тэрээр өчигдрөөс олон нийтийн үйл ажиллагаанд оролцож эхэлжээ. Хоёр дахь хүүхдээ тээж буй, одоо 13 долоо хоногтой бие давхар Кейт жирэмсний эхэн үедээ хурц хордлого өгч, Мальтад хийх төрийн айлчлалаа хүртэл цуцалсан билээ. Түүнд тохиолдсон ийм хордлогын үед бие давхар эх өдөртөө 30 удаа хүртэл бөөлжиж, юу ч идэж чадахаа больдог бөгөөд зарим тохиолдолд ус ч ууж чаддаггүй. Энэ нь хүндэрвэл усны дутагдалд орж, урагт сөргөөр нөлөөлөх ч магадлалтай байдаг. Тиймээс гүнгийн авхай гэртээ хэвтрийн дэглэм сахиж, асаргаа сувилгаа хийлгэж байсан юм. Тэрээр долоон долоо хоногийн турш гэртээ сувилуулсны эцэст хордлогын хүнд үеийг ардаа орхижээ. Онгон зэрлэг байгалийн зураг авдаг гэрэл зурагчдад шагнал гардуулах ёслолд оролцсон Кэтерин хатан хааны нэрийн өмнөөс Сингапурын Ерөнхийлөгчийг тэргүүн хатагтайн хамт угтан авах ёслолд мөн оролцжээ.






0 Сэтгэгдэл
























