Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Хэллоуины баярыг тохиолдуулан Эболагаас хамгаалах хувцас зарж байна
АНУ-д удахгүй болох Хэллоуины баярыг тохиолдуулан нэгэн интернэт дэлгүүр Эбола тахлын халдвараас найдвартай хамгаалдаг багт хувцас зарж эхэлжээ. 79,99 ам.долларын үнэтэй энэ багт хувцсыг өмссөн хүн аравдугаар сарын 31-нд болох баярын үеэр айл айлын хаалга тогшин амттан нэхэхдээ аймшигт өвчний халдвар авна гэх айдасгүй байж болно гэнэ.
Багт хувцас нь агаар шүүгч бүхий толгойг битүү бүрхсэн баг, цагаан өнгийн комбинезон, хөх өнгийн бээлийнээс бүрддэг аж. Гэхдээ үйлдвэрлэгчид нь өөрийн сайтаараа дамжуулан бодит байдал дээр энэ хувцас нь Эболагийн вирусээс хамгаалдаггүй гэдгийг мэдэгджээ.
Тэгэхээр өвчнөөс хамгаалдаг Хэллоуины багт хувцас нь Эбола вирусийг дуурайлган хийсэн чихмэлтэй адил зохиогчдоо багагүй ашиг авчрах борлуулалтын овжини арга, айдсаа инээдээр дарах алхам гэж дүгнэж болно.
Америкт явуулсан олон нийтийн санал асуулгаас үзвэл америкчууд Эбола тахлын талаар ихэд сэтгэл түгшиж байгааг харуулсан юм. Нэгэн судалгаанд оролцсон хүмүүсийн 52 хувь нь дэлхийн хэмжээнд аймшигт өвчин тархаж байгаад сэтгэл түгшсэн бол 38 хувь нь дараагийн 12 сарын дотор гэр бүлийнх нь хэн нэгэн нь өвдөж болзошгүй гэдгээс айж байгаагаа хэлжээ.
АНУ-д удахгүй болох Хэллоуины баярыг тохиолдуулан нэгэн интернэт дэлгүүр Эбола тахлын халдвараас найдвартай хамгаалдаг багт хувцас зарж эхэлжээ. 79,99 ам.долларын үнэтэй энэ багт хувцсыг өмссөн хүн аравдугаар сарын 31-нд болох баярын үеэр айл айлын хаалга тогшин амттан нэхэхдээ аймшигт өвчний халдвар авна гэх айдасгүй байж болно гэнэ. Багт хувцас нь агаар шүүгч бүхий толгойг битүү бүрхсэн баг, цагаан өнгийн комбинезон, хөх өнгийн бээлийнээс бүрддэг аж. Гэхдээ үйлдвэрлэгчид нь өөрийн сайтаараа дамжуулан бодит байдал дээр энэ хувцас нь Эболагийн вирусээс хамгаалдаггүй гэдгийг мэдэгджээ.

0 Сэтгэгдэл