Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Италийн нийслэлд сая хүн оролцсон жагсаал болов
Италийн нийслэл Ром хотноо эрх баригчдын санаачилсан хөдөлмөрийн салбарын өөрчлөлтийг эсэргүүцсэн сая гаруй хүн жагсаал хийлээ. Эсэргүүцлийн жагсаалыг Италийн хамгийн том үйлдвэрчний эвлэл “CGIL” зохион байгуулжээ.
Италийн Ерөнхий сайд Маттео Ренцийн санаачилсан өөрчлөлт ёсоор тус улсын компаниудын дэлхийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг бэхжүүлэхийн тулд ажлаас халах арга хэмжээг илүү хялбар, богино хугацаанд хурдан хийх боломжтой болгосноос гадна татварын хөнгөлөлт, нэмэлт шагнал олгох нөхцлийг хатуу болгохыг санал болгосон юм.
Үйлдвэрчний эвлэлийнхэн энэ саналыг эсэргүүцэж байгаа бөгөөд “Бид хүн бүрийн эрхийг нь хамгаалсан ажилтай болгохын төлөө байна. Энэ жагсаал бол эрхгүй, ажил байхгүй, ирээдүйнхээ талаар тодорхой итгэлгүй хүмүүст зориулсан зүйл” гэцгээж байна.
Италийн төмөрлөгчдийн холбооны төлөөлөгч Маурицио Ландини “Хэрэв Ерөнхий сайд Ренци болон түүний Засгийн газрын антенн бусад хүмүүсийн адил хэвийн тохируулгатай бол энэ улсад ажиллаж байгаа, ажиллахыг хүсч байгаа дийлэнх хүн тэдний явуулж байгаа бодлоготой санал нийлэхгүй байна гэсэн маш хүчтэй дохио хүлээж авна. Хэрэв тэр энэ улсыг өөрчлөхийг хүсч байгаа бол хүмүүсийн эрх ашгийн эсрэгээр бус харин тэдэнтэй хамт өөрчлөх хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Италийн нийслэл Ром хотноо эрх баригчдын санаачилсан хөдөлмөрийн салбарын өөрчлөлтийг эсэргүүцсэн сая гаруй хүн жагсаал хийлээ. Эсэргүүцлийн жагсаалыг Италийн хамгийн том үйлдвэрчний эвлэл “CGIL” зохион байгуулжээ.Италийн Ерөнхий сайд Маттео Ренцийн санаачилсан өөрчлөлт ёсоор тус улсын компаниудын дэлхийн зах зээл дээрх өрсөлдөх чадварыг бэхжүүлэхийн тулд ажлаас халах арга хэмжээг илүү хялбар, богино хугацаанд хурдан хийх боломжтой болгосноос гадна татварын хөнгөлөлт, нэмэлт шагнал олгох нөхцлийг хатуу болгохыг санал болгосон юм.

0 Сэтгэгдэл