Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон хүнд 4 кг алт өгнө
Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Дубайн эрх баригчид оршин суугчдад хандан хувийн тээврээс татгалзан нийтийн тээврээр зорчин тусгай сугалаанд оролцоод 4 кг цэвэр алт хожихыг уриалав. Дубай хотын нийтийн тээврийн хэрэгслээр зорчих урьдчилсан төлбөрт карт авсан хүмүүс энэхүү сугалаанд оролцох эрхтэй болно. Сугалаанд оролцогчид алтнаас гадна нийт 272 мянган ам.долларын үнэтэй янз бүрийн бэлэг дурсгал хожих боломжтой. Дубай хотын нийтийн тээврийн хэрэгслийн өдрийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх гэж байгаатай холбоотойгоор ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа аж. Сугалаанаас гадна энэ өдөр Дубай хотын гудамжинд, автобусны зогсоолуудын хажууд сагсан бөмбөгийн тэмцээн зохион ялагчид нь 2700 ам.долларын шагнал авна.
Дубай хотын нэг өрхөд дунджаар 2,3 машин ноогддог, хотын иргэдийн ердөө 13 хувь нь нийтийн тээврээр зорчдог аж. Хотын эрх баригчид иргэддээ хувийн унаанаас татгалзахыг уриалж, нийтийн тээврийг өргөн ашигласнаар хотын замын бөглөөг багасгаж, машины утаанаас байгаль орчинд үзүүлж байгаа хохирлыг арилгах төлөвлөгөөтэй.
Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Дубайн эрх баригчид оршин суугчдад хандан хувийн тээврээс татгалзан нийтийн тээврээр зорчин тусгай сугалаанд оролцоод 4 кг цэвэр алт хожихыг уриалав. Дубай хотын нийтийн тээврийн хэрэгслээр зорчих урьдчилсан төлбөрт карт авсан хүмүүс энэхүү сугалаанд оролцох эрхтэй болно. Сугалаанд оролцогчид алтнаас гадна нийт 272 мянган ам.долларын үнэтэй янз бүрийн бэлэг дурсгал хожих боломжтой. Дубай хотын нийтийн тээврийн хэрэгслийн өдрийг ирэх арваннэгдүгээр сарын 1-нд тэмдэглэх гэж байгаатай холбоотойгоор ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа аж. Сугалаанаас гадна энэ өдөр Дубай хотын гудамжинд, автобусны зогсоолуудын хажууд сагсан бөмбөгийн тэмцээн зохион ялагчид нь 2700 ам.долларын шагнал авна.Дубай хотын нэг өрхөд дунджаар 2,3 машин ноогддог, хотын иргэдийн ердөө 13 хувь нь нийтийн тээврээр зорчдог аж. Хотын эрх баригчид иргэддээ хувийн унаанаас татгалзахыг уриалж, нийтийн тээврийг өргөн ашигласнаар хотын замын бөглөөг багасгаж, машины утаанаас байгаль орчинд үзүүлж байгаа хохирлыг арилгах төлөвлөгөөтэй.
0 Сэтгэгдэл
haha
dubaid ochij autobusand suuy daa haha
2014.10.27
























