Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Ажилтай америкчуудын 50 хувь нь жилдээ 28 мянган ам.долларын цалинтай
АНУ-ын нийгмийн халамжийн албанаас өнгөрсөн 2013 онд Америкийн хэмжээнд хөдөлмөрийн хөлсний түвшин ямар байсныг харуулсан шинэ тайлан гаргажээ. Тус тайлангаас үзвэл ажилтай америкчуудын 50 хувь нь жилдээ 28 мянган ам.доллараас бага цалинтай. Ажиллагсдын 39 хувь нь 20 мянган ам.доллараас бага цалинтай, 32 хувь нь 15 мянган ам.доллараас бага цалинтай байжээ. Үүнтэй зэрэгцэн жилдээ сая ба түүнээс дээш орлоготой хүн 57 мянга гаруй бүртгэгдэж. Харин нэн баян 110 хүний жилийн цалин 50 сая ам.доллараас давж гарсан байна. Ингэснээр 2013 оны байдлаар Америкийн хэмжээнд жилийн дундаж цалин 43 мянган ам.доллар болсон нь 2012 оныхоос бага зэрэг доогуур үзүүлэлт.
Шинжээчид Америкийн дундаж давхаргад багтахын тулд дөрвөн ам бүлтэй айлын жилийн орлого хамгийн багадаа 50 мянган ам.доллар байх ёстой гэж үздэг. Энэ тооцоог босго шалгуур гэж үзвэл ажил хийдэг америкчуудын 73 хувь нь дундаж давхаргад багтахгүй болж таарсан байна.
Статистик мэдээ энэ мэт тийм ч сайнгүй гарсан байж болох ч хөгжиж байгаа, ядуу бусад орны ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд жилдээ 15 мянган ам.долларын цалин авна гэдэг нь биелшгүй мөрөөдөл хэвээр байгааг хэлэх хэрэгтэй.

0 Сэтгэгдэл