Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Австрийн 50 улстөрчийг хөнөөнө гэж заналхийлжээ
Австрийн Дотоод хэргийн сайд Иоханна Микль-Лейтнер цагаачдын талаар хэт зөөлөн бодлого явууллаа гэж амийг нь хөнөөх заналхийлэл бүхий захидал хүлээн авсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Сайдын нэр дээр ирсэн захидалд түүнийг цаашид шинэ цагаачдыг улсдаа үлдээхийг зөвшөөрвөл өөрийг нь болон эрх баригч эвсэл ба сөрөг хүчний 50 улстөрчийг устгана гэж бичсэн байжээ. Австрийн Прокурорын албаны хэвлэлийн төлөөлөгч захидалтай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж мэдэгдсэн ч захидлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Австри нь 8,5 сая хүн амтай бөгөөд 2013 оны байдлаар Орос, Афганистан, Сири улсаас дүрвэн ирсэн 17,5 мянган цагаачийг нутагтаа амьдрах эрх олгожээ. Орогнох эрх авч байгаа цагаачдын дийлэнх нь лалын шашинтууд байгаа нь иргэд, хууль сахиулах байгууллагуудад ихэд түгшүүр төрүүлж байгаа нь ойлгомжтой. Лалын шашны хэнээтнүүд дэлхий даяар идэвхжиж байгаатай холбоотойгоор хэдхэн долоо хоногийн өмнө Австрид үйл ажиллагаа явуулдаг лалын шашны байгууллагуудыг хилийн чанадаас санхүүжүүлэхийг хориглосон. Австрид цагаачлан ирээд амьдарч байсан 150 гаруй хүнийг Ойрхи Дорнод “Лалын улс” гэх шашны хэт явцуу үзэлт алан хядах байгууллагуудын эгнээнд байлдаж байгаа гэж сэжиглэн шалгажээ.
Ойрхи Дорнодын дайн, эдийн засаг ба санхүүгийн хямрал зэргээс болж цагаачдын асуудал жил ирэх тусам хурцдаж байна. Австричуудын дунд санал асуулга явуулахад сонгогчдын 25 хувь нь цагаачдын эсрэг үзэл баримтлалтай Австрийн эрх чөлөөний намын төлөө саналаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн аж. 2013 оны Парламентын сонгуулийн үеэр хэт барууны үзэлт энэ нам нь 20,5 хувийн санал авч гуравдугаарт орсон. 2014 онд болсон Европын парламентын сонгуульд Австрийн эзлэх ёстой 18 суудлаас дөрвийг нь энэ намынхан авах эрхтэй болсон юм.
Австрийн Дотоод хэргийн сайд Иоханна Микль-Лейтнер цагаачдын талаар хэт зөөлөн бодлого явууллаа гэж амийг нь хөнөөх заналхийлэл бүхий захидал хүлээн авсан тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Сайдын нэр дээр ирсэн захидалд түүнийг цаашид шинэ цагаачдыг улсдаа үлдээхийг зөвшөөрвөл өөрийг нь болон эрх баригч эвсэл ба сөрөг хүчний 50 улстөрчийг устгана гэж бичсэн байжээ. Австрийн Прокурорын албаны хэвлэлийн төлөөлөгч захидалтай холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж мэдэгдсэн ч захидлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Австри нь 8,5 сая хүн амтай бөгөөд 2013 оны байдлаар Орос, Афганистан, Сири улсаас дүрвэн ирсэн 17,5 мянган цагаачийг нутагтаа амьдрах эрх олгожээ. Орогнох эрх авч байгаа цагаачдын дийлэнх нь лалын шашинтууд байгаа нь иргэд, хууль сахиулах байгууллагуудад ихэд түгшүүр төрүүлж байгаа нь ойлгомжтой. Лалын шашны хэнээтнүүд дэлхий даяар идэвхжиж байгаатай холбоотойгоор хэдхэн долоо хоногийн өмнө Австрид үйл ажиллагаа явуулдаг лалын шашны байгууллагуудыг хилийн чанадаас санхүүжүүлэхийг хориглосон. Австрид цагаачлан ирээд амьдарч байсан 150 гаруй хүнийг Ойрхи Дорнод “Лалын улс” гэх шашны хэт явцуу үзэлт алан хядах байгууллагуудын эгнээнд байлдаж байгаа гэж сэжиглэн шалгажээ.
Ойрхи Дорнодын дайн, эдийн засаг ба санхүүгийн хямрал зэргээс болж цагаачдын асуудал жил ирэх тусам хурцдаж байна. Австричуудын дунд санал асуулга явуулахад сонгогчдын 25 хувь нь цагаачдын эсрэг үзэл баримтлалтай Австрийн эрх чөлөөний намын төлөө саналаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн аж. 2013 оны Парламентын сонгуулийн үеэр хэт барууны үзэлт энэ нам нь 20,5 хувийн санал авч гуравдугаарт орсон. 2014 онд болсон Европын парламентын сонгуульд Австрийн эзлэх ёстой 18 суудлаас дөрвийг нь энэ намынхан авах эрхтэй болсон юм.
0 Сэтгэгдэл
























