Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Путинийг аюултай гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад оруулсан цагдаа нарыг шүүнэ
Финландын прокурорын албанаас маш нууц жагсаалтыг хянах, бүрдүүлэх үедээ алдаа гаргасан цагдаагийн гурван ажилтанд ажлын хариуцлага алдсан гэсэн ял тулган шүүхэд өгчээ. Эдгээр гурван цагдаа нь 2013 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн ба үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж сэжиглэсэн этгээдүүдийг бүртгэдэг маш нууц жагсаалтад оруулсан байжээ. Энэ тухай Финландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олж мэдээд янз бүрийн тайлбартай нийтлэл, нэвтрүүлэг гаргаж эхэлсний дараа дэлхий нийтийг хамарсан дуулиан дэгдэж байв. Жишээлэхэд, Финландын “MTV3” суваг нь цагдаа нар Владимир Путинийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэж сэжиглэж байгаа бөгөөд энэ талаарх мөрдөн байцаалтын тухай мэдээллийг тусгай бэлтгэл хийсэн хэдхэн цагдаа нэвтрэх эрхтэй маш нууц жагсаалтад хадгалагдаж байгаа гэсэн байдаг. Цагдаагийн өндөр албан тушаалтан Путинийг “Шөнийн чоно” нэртэй байкерүүдийн клубийн гишүүдтэй уулзсан тул сэжигтэн болго гэсэн тушаалыг доод шатны хүнд буулгаснаар Ерөнхийлөгчийн нэр хар жагсаалтад орсон аж.
Хил залгадаг, эдийн засгийн нарийн уялдаатай, хүчирхэг хөршийнхөө төрийн тэргүүнийг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгах, нэрийг нь хар жагсаалтад оруулна гэдэг хоёр улсын харилцааг нэлээд эвгүй байдалд оруулж болох үйлдэл. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дуулиант мэдээ цацагдсаны дараа Финландын цагдаа нар алдааг залруулж Путиний нэрийг хасч, албан ёсоор уучлал гуйсны дараа, Финландын Дотоод хэргийн сайд ч Оросын талаас албан ёсоор уучлалт гуйж байв.
Путин энэ хэргийн тухай мэдээг наргиан болгож хүлээж авсан, Финландын талаас ямар нэг тайлбар, хариу өгөхийг шаардаагүй гэдгийг түүний хэвлэлийн төлөөлөгч Песков мэдэгдэж байсан юм.
Финландын прокурорын албанаас маш нууц жагсаалтыг хянах, бүрдүүлэх үедээ алдаа гаргасан цагдаагийн гурван ажилтанд ажлын хариуцлага алдсан гэсэн ял тулган шүүхэд өгчээ. Эдгээр гурван цагдаа нь 2013 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг онц хүнд гэмт хэрэг үйлдсэн ба үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэж сэжиглэсэн этгээдүүдийг бүртгэдэг маш нууц жагсаалтад оруулсан байжээ. Энэ тухай Финландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олж мэдээд янз бүрийн тайлбартай нийтлэл, нэвтрүүлэг гаргаж эхэлсний дараа дэлхий нийтийг хамарсан дуулиан дэгдэж байв. Жишээлэхэд, Финландын “MTV3” суваг нь цагдаа нар Владимир Путинийг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэж сэжиглэж байгаа бөгөөд энэ талаарх мөрдөн байцаалтын тухай мэдээллийг тусгай бэлтгэл хийсэн хэдхэн цагдаа нэвтрэх эрхтэй маш нууц жагсаалтад хадгалагдаж байгаа гэсэн байдаг. Цагдаагийн өндөр албан тушаалтан Путинийг “Шөнийн чоно” нэртэй байкерүүдийн клубийн гишүүдтэй уулзсан тул сэжигтэн болго гэсэн тушаалыг доод шатны хүнд буулгаснаар Ерөнхийлөгчийн нэр хар жагсаалтад орсон аж.Хил залгадаг, эдийн засгийн нарийн уялдаатай, хүчирхэг хөршийнхөө төрийн тэргүүнийг эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгах, нэрийг нь хар жагсаалтад оруулна гэдэг хоёр улсын харилцааг нэлээд эвгүй байдалд оруулж болох үйлдэл. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дуулиант мэдээ цацагдсаны дараа Финландын цагдаа нар алдааг залруулж Путиний нэрийг хасч, албан ёсоор уучлал гуйсны дараа, Финландын Дотоод хэргийн сайд ч Оросын талаас албан ёсоор уучлалт гуйж байв.
Путин энэ хэргийн тухай мэдээг наргиан болгож хүлээж авсан, Финландын талаас ямар нэг тайлбар, хариу өгөхийг шаардаагүй гэдгийг түүний хэвлэлийн төлөөлөгч Песков мэдэгдэж байсан юм.
0 Сэтгэгдэл
























