Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Apple-ийн захирал ижил хүйстэн гэдгээ зарлалаа
"Apple" компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарлалаа. Тэрээр "Bloomberg Businessweek"-т нийтлүүлсэн эссендээ энэ талаар анх удаа мэдэгдсэн байна. "Би ижил хүйстэн гэдгээрээ бахархдаг. Ижил хүйстэн байх нь бурхны надад өгсөн олон бэлгийн нэг гэж би боддог" хэмээн тэрээр бичжээ.
Тим Күүк өмнө нь ижил хүйстнүүдийн эрхийн талаар үзэл бодлоо илэрхийлдэг байсан ч өөрийнхөө тухай нийтэд мэдэгдэхээс зайлсхийж байсан юм. Түүнийг бэлгийн чиг хандлагынхаа тухай ингэж нийтийн өмнө зоригтойгоор мэдэгдсэн явдал нь жинхэнэ удирдагч хүний зоригийг харууллаа хэмээн "Facebook"-ийн удирдагч Марк Зукерберг сайшаасан байна.
АНУ-ын Цахиурын хөндий тэр аяараа Тим Күүкийн мэдэгдлийг эергээр хүлээн авчээ. Улс орныхоо сэтгэлгээний манлайлагчид, шинээр сэтгэгчдийн өлгий болсон энэ газар ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах тал дээр ямаг зогсч ирсэн бөгөөд хэд хэдэн том компанийн захирал ижил хүйстэн гэдгээ зарлаж, Марк Зукербергээс эхлээд томоохон лидерүүд компанийнхаа ижил хүйстэн ажилтнуудын жагсаалд оролцож байсан юм.
"Apple" компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк ижил хүйстэн гэдгээ олон нийтэд зарлалаа. Тэрээр "Bloomberg Businessweek"-т нийтлүүлсэн эссендээ энэ талаар анх удаа мэдэгдсэн байна. "Би ижил хүйстэн гэдгээрээ бахархдаг. Ижил хүйстэн байх нь бурхны надад өгсөн олон бэлгийн нэг гэж би боддог" хэмээн тэрээр бичжээ. Тим Күүк өмнө нь ижил хүйстнүүдийн эрхийн талаар үзэл бодлоо илэрхийлдэг байсан ч өөрийнхөө тухай нийтэд мэдэгдэхээс зайлсхийж байсан юм. Түүнийг бэлгийн чиг хандлагынхаа тухай ингэж нийтийн өмнө зоригтойгоор мэдэгдсэн явдал нь жинхэнэ удирдагч хүний зоригийг харууллаа хэмээн "Facebook"-ийн удирдагч Марк Зукерберг сайшаасан байна.
АНУ-ын Цахиурын хөндий тэр аяараа Тим Күүкийн мэдэгдлийг эергээр хүлээн авчээ. Улс орныхоо сэтгэлгээний манлайлагчид, шинээр сэтгэгчдийн өлгий болсон энэ газар ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах тал дээр ямаг зогсч ирсэн бөгөөд хэд хэдэн том компанийн захирал ижил хүйстэн гэдгээ зарлаж, Марк Зукербергээс эхлээд томоохон лидерүүд компанийнхаа ижил хүйстэн ажилтнуудын жагсаалд оролцож байсан юм.
0 Сэтгэгдэл
























