Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
“Боко Харам”-д суллах сурагч байхгүй гэнэ
Нигерид үйл ажиллагаа явуулдаг лалын шашны хэт явцуу үзэлт “Боко Харам” алан хядах байгууллагын удирдагч Абубакар Шекуа долоон сарын өмнө барьцаалсан охидыг бүгдийг нь нөхөрт гаргасан гэж мэдэгдэв.
Шекуагийн хэлснээр 2014 оны дөрөвдүгээр сарын 15-нд Нигерийн Борно мужийн Шибок хотоос барьцаалан авсан 16-18 насны 276 охидтой холбоотой ямар ч асуудал байхгүй, суллах тухай эрх баригчидтай тохиролцож байгаагүй, тохиролцох шаардлага ч байхгүй аж. Учир нь, хүч хэрэглэн хулгайлж авсан охидыг удалгүй албан хүчээр лалын шашинд оруулж, тус бүлэглэлийн дайчдад эхнэр болгон богтлож өгсөн юм байна. Шекуа “Охидтой холбоотой зүйл хэдийнэ мартагдсан. Би тэднийг нөхөрт гаргасан” гэж. Ингээд зогсохгүй охидыг суллах, гал зогсоох тухай ямар ч тохиролцоо хийгээгүй гээд “Бид дайтаж байна. Дайнд ухрах зам байхгүй” гэжээ.
Түүний хэлсэн үг үнэн бол Нигерийн эрх баригчдын өдийг хүртэл хийсэн мэдэгдэл бүгд худал болж таарлаа. Нигерийн хүчний байгууллагынхан барьцаалагдсан охидыг суллах тухай тохиролцоонд хүрсэн, хэзээ мөдгүй суллана гэсэн мэдээ тараагаад байсан юм. Өөрөөр хэлбэл Нигерийн эрх баригчид барьцаалагдсан охидыг суллуулахын тулд өрнөдийн орнуудаас үзүүлж байгаа зэвсэг, санхүүгийн тусламж авахын тулд худал мэдээлэл тарааж байгаа болж таарав.
Нигерид үйл ажиллагаа явуулдаг лалын шашны хэт явцуу үзэлт “Боко Харам” алан хядах байгууллагын удирдагч Абубакар Шекуа долоон сарын өмнө барьцаалсан охидыг бүгдийг нь нөхөрт гаргасан гэж мэдэгдэв.Шекуагийн хэлснээр 2014 оны дөрөвдүгээр сарын 15-нд Нигерийн Борно мужийн Шибок хотоос барьцаалан авсан 16-18 насны 276 охидтой холбоотой ямар ч асуудал байхгүй, суллах тухай эрх баригчидтай тохиролцож байгаагүй, тохиролцох шаардлага ч байхгүй аж. Учир нь, хүч хэрэглэн хулгайлж авсан охидыг удалгүй албан хүчээр лалын шашинд оруулж, тус бүлэглэлийн дайчдад эхнэр болгон богтлож өгсөн юм байна. Шекуа “Охидтой холбоотой зүйл хэдийнэ мартагдсан. Би тэднийг нөхөрт гаргасан” гэж. Ингээд зогсохгүй охидыг суллах, гал зогсоох тухай ямар ч тохиролцоо хийгээгүй гээд “Бид дайтаж байна. Дайнд ухрах зам байхгүй” гэжээ.
Түүний хэлсэн үг үнэн бол Нигерийн эрх баригчдын өдийг хүртэл хийсэн мэдэгдэл бүгд худал болж таарлаа. Нигерийн хүчний байгууллагынхан барьцаалагдсан охидыг суллах тухай тохиролцоонд хүрсэн, хэзээ мөдгүй суллана гэсэн мэдээ тараагаад байсан юм. Өөрөөр хэлбэл Нигерийн эрх баригчид барьцаалагдсан охидыг суллуулахын тулд өрнөдийн орнуудаас үзүүлж байгаа зэвсэг, санхүүгийн тусламж авахын тулд худал мэдээлэл тарааж байгаа болж таарав.
0 Сэтгэгдэл
























