Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Донецк, ЛуГанскийн сонгогчдод үнэгүй жимс ногоо тараажээ
Украинаас тусгаар тогтнолоо зарлаад буй Донецк, Луганск мужид болсон парламентын сонгуульд сонгогчид өндөр идэвхтэй оролцжээ. Луганскт гэхэд 500 мянган хүн саналаа өгч, сонгогчдын ирц 70-75 хувьтай гарахаар байна. Сонгогчид ийм идэвхтэй байсанд тэднийг санал өгөхөд уриалсан эдийн засгийн хөшүүрэг чухал үүрэгтэй байсан гэж хэвлэлүүд бичиж байна. Тухайлбал, саналаа өгсөн хүмүүст үнэгүй шахам жимс, ногоо тараасан гэнэ. Санал өгөх байрны гадаа их хэмжээний хүнсний ногоо хураасан дүр зургийг ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацсан байна. Гэхдээ хүмүүс үнэгүй хоол хүнсэнд л хөтлөгдөж санал өгөх байранд ирсэнгүй, тэд өдөр шөнөгүй үргэлжлэн гарч буй буун дууг зогсоож, урьдын тайван амьдралаа эргүүлэн олж авахын төлөө тайван засаг төртэй болох гэж сонгуульд саналаа өгч байгаагаа телевизүүдээр ярьжээ.
Шинээр “тусгаар тогтносон” эдгээр мужийн парламент болоод Ерөнхий сайдыг сонгох энэ удаагийн сонгуулийг Украины Засгийн газар болоод барууны орнууд хууль бус хэмээн эсэргүүцэж байгаа бол ОХУ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгдсэн.
Сонгуулийн ерөнхий хорооны урьдчилсан дүн мэдээгээр Донецкийн одоогийн Ерөнхий сайд Александр Захарченко 81 хувийн саналаар дахин сонгогдох нь тодорхой болжээ. Харин Луганскийн сонгуулийн урьдчилсан дүн хараахан гараагүй байна.
Украинаас тусгаар тогтнолоо зарлаад буй Донецк, Луганск мужид болсон парламентын сонгуульд сонгогчид өндөр идэвхтэй оролцжээ. Луганскт гэхэд 500 мянган хүн саналаа өгч, сонгогчдын ирц 70-75 хувьтай гарахаар байна. Сонгогчид ийм идэвхтэй байсанд тэднийг санал өгөхөд уриалсан эдийн засгийн хөшүүрэг чухал үүрэгтэй байсан гэж хэвлэлүүд бичиж байна. Тухайлбал, саналаа өгсөн хүмүүст үнэгүй шахам жимс, ногоо тараасан гэнэ. Санал өгөх байрны гадаа их хэмжээний хүнсний ногоо хураасан дүр зургийг ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацсан байна. Гэхдээ хүмүүс үнэгүй хоол хүнсэнд л хөтлөгдөж санал өгөх байранд ирсэнгүй, тэд өдөр шөнөгүй үргэлжлэн гарч буй буун дууг зогсоож, урьдын тайван амьдралаа эргүүлэн олж авахын төлөө тайван засаг төртэй болох гэж сонгуульд саналаа өгч байгаагаа телевизүүдээр ярьжээ. Шинээр “тусгаар тогтносон” эдгээр мужийн парламент болоод Ерөнхий сайдыг сонгох энэ удаагийн сонгуулийг Украины Засгийн газар болоод барууны орнууд хууль бус хэмээн эсэргүүцэж байгаа бол ОХУ сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрнө гэдгээ мэдэгдсэн.
Сонгуулийн ерөнхий хорооны урьдчилсан дүн мэдээгээр Донецкийн одоогийн Ерөнхий сайд Александр Захарченко 81 хувийн саналаар дахин сонгогдох нь тодорхой болжээ. Харин Луганскийн сонгуулийн урьдчилсан дүн хараахан гараагүй байна.
0 Сэтгэгдэл
























