Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
”Лалын Улс”-ын 200 хүнтэй сүлжээ Парист ажиллаж байна
Сири, Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн сүлжээ Францын нийслэл Парис хотод үйл ажиллагаа явуулж байна. Ийм мэдэгдлийг Иракийн Дотоод хэргийн орлогч сайд Аднан аль-Асади хийжээ.

Иракийн хүчин болон Францын тагнуулын алба энэ бүлэглэлийг илрүүлсэн бөгөөд одоо уг бүлэглэлийг ажиглаж байна гэж тэрбээр Монакод болсон Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагын Ерөнхий Ассамблейд үг хэлэхдээ мэдэгдсэн байна. “Парис дахь “Лалын улс” бүлэглэлийн сүлжээний гишүүдийн тоо хэдийн 200 болсон” тухай телевизийн “аль-Арабия” суваг пүрэв гарагийн орой аль-Асадийн хэлснийг иш татан мэдээлжээ.
Ирак, Францын тагнуулын алба долоо хоног орчмын өмнө хамтран тусгай ажиллагаа явуулсныг тэрбээр тэмдэглэсэн байна. Гэхдээ тэрбээр “Лалын улс”-тай холбоотой бүлэглэлийн гишүүд ямар үндэстэн болох, мөн баривчилгаа явуулсан эсэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

0 Сэтгэгдэл