Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Британийн хатан хааны аминд халдах гэж байжээ
Британийн хатан хаан Елизавета II-ын амь насанд халдах гэж байсан лалын шашинтан дөрвөн хүнийг тус улсын цагдаагийнхан баривчилсан тухай The Sun мэдээллээ.
Британийн хатан хаан Елизавета II-ын амь насанд халдах гэж байсан лалын шашинтан дөрвөн хүнийг тус улсын цагдаагийнхан баривчилсан тухай The Sun мэдээллээ. Хэвлэлд бичсэнээр бол алан хядагчид Дайнд болон зэвсэгт мөргөлдөөнүүдийн үеэр амь алдсан бриатнийн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд хатан хааныг оролцох үеэр баасан гарагт аминд нь халдах гэж байжээ. Гэмт этгээдүүд хатан хааныг Альберт-Холлед явах үед нь хутгалахаар төлөвлөж байсан бололтой. Харин тэдэнд галт зэвсэг байсан эсэхийг мэдээлээгүй байна. Цагдаагийнхан 19-27 насны дөрвөн этгээдийг саатуулсны хамгийн залуу 19 настай Юсуф Саидыг Хай-Уиком дэх ээжийнх нь гэрээс баривчилжээ. Зарим эх сурвалжийн мэдээгээр тэр Пакистанаас саяхан буцаж ирсэн юм байна. Тэр дөрвийг байцааж эхэлсэн боловч өөр холбоо сүлбээ болон хатан хааны амь насанд халдах гэж байсан тухайгаа мэдүүлэхгүй байгаа гэнэ.
Букингемийн ордныхон хатан хааны албан ёсны арга хэмжээнүүдэд оролцох хуваарийг өөрчилжээ.
Сэжигтнүүд “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой эсэх талаар мэдээлээгүй байна.
Хэвлэлүүд үүний өмнө Ирак, Сирид байлдаж байгаа лалын хэт даврагсад АНУ болон Европт халдлага зохион байгуулах гэж байна хэмээн мэдээлж байсан юм.
Букингемийн ордныхон хатан хааны албан ёсны арга хэмжээнүүдэд оролцох хуваарийг өөрчилжээ.
Сэжигтнүүд “Лалын улс” бүлэглэлтэй холбоотой эсэх талаар мэдээлээгүй байна.
Хэвлэлүүд үүний өмнө Ирак, Сирид байлдаж байгаа лалын хэт даврагсад АНУ болон Европт халдлага зохион байгуулах гэж байна хэмээн мэдээлж байсан юм.
0 Сэтгэгдэл
























