Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Исламын улсын толгойлогчдыг устгахаар байлдааны онгоц илгээжээ
Исламын улс бүлэглэлийн толгойлогчдыг устгахаар АНУ байлдааны онгоцуудаа Иракийн Мосул хот руу илгээжээ. Өнгөрсөн амралтын өдөр болсон энэ ажиллагааны дүнд Лалын улс бүлэглэлийнхэн олноороо орогнодог Ал Кайм орчимд 15 хүн амь үрэгдэж, 31 хүн шархадсан байна. Гэхдээ амь үрэгдэгсдийн дунд террорист бүлэглэлийн толгойлогчид байсан эсэх нь тодорхойгүй байна. Хэвлэлүүдээр ISIS-ийн толгойлогч Абу Бакр аль Багдадыг нас барсан, эсвэл шархадсан байж болзошгүй гэж мэдээлж байгаа ч АНУ-ын армийн албан ёсны мэдэгдэлд үүнийг батлаагүй юм. Армийн мэдэгдэлд “Ирак дахь агаарын довтолгоон Мосулын орчимд цуглараад байсан Лалын улс бүлэглэлийнхнийг чиглэсэн бөгөөд тус бүлэглэлийн 10 гаруй машин техникийг устгасан” гэж дурджээ.
Иракийн хоёр дахь том хот Мосул нь Лалын улс бүлэглэлийнхний хувьд тун чухал газар нутаг юм. Энд тус бүлэглэл хяналтаа тогтоогоод зогсохгүй, гол хангамжаа эндээс бүрдүүлдэг юм.
АНУ тэргүүтэй эвслийн орнууд Иракийн зэвсэгт хүчнийхнийг сургаж дадлагажуулах, Лалын улс бүлэглэлийн эсрэг үр дүнтэй тэмцэхэд нь туслах зорилгоор 1500 цэрэг Ирак руу илгээх болсноо өнгөрсөн долоо хоногт зарласан билээ.

0 Сэтгэгдэл