Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
Ганц биетнүүд хоёр тэрбум доллараар өөрсдийгөө эрхлүүлэв
Хятадад өчигдөр тэмдэглэсэн ганц бие хүмүүсийн өдрөөр Alibaba онлайн худалдааны сайт ганцхан цагийн дотор хоёр тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Анх 1993 оноос Нанжины их сургуулийн оюутнууд Валентиний баярын эсрэг ганц бие хүмүүсийн өдрийг тэмдэглэж эхэлснийг сүүлийн жилүүдэд Хятадад онлайн худалдааны сайтууд өргөнөөр ашиглаж, синглүүдийг ганц өдөр ч гэсэн өөрсдийгөө эрхлүүл хэмээн уриалан дуудах болсон юм. Тэдний энэ уриалга ч синглүүдэд таалагддаг бололтой түрийвчээ гайгүй сайн нимгэлж авдаг болжээ. Өнгөрсөн жил гэхэд энэ өдөр Хятадын ганц биетнүүд 3,1 тэрбум ам.долларын худалдаа хийсэн бөгөөд энэ удаад рекордыг эвдэнэ гэж Алибабагийн захирал Жак Ма итгэж байна. Өчигдрийн тухайд нэг цагийн дотор хоёр тэрбумын гүйлгээ хийсэн учраас өнгөрсөн оны амжилтаа давуулах нь тодорхой байгаа юм. Түүний тооцоолж буйгаар энэ өдөр 200 сая багц бараа ачуулахаар байгаа аж.
Хятадын төдийгүй дэлхийн хамгийн том интернэт худалдааны сайт “Alibaba” 2009 оноос хойш синглүүдийн өдрийг тэмдэглэж буй бөгөөд өчигдөр борлуулалтаа нэмэгдүүлэхээр томоохон хямдрал зарласан юм.
Хятадын онлайн худалдааны зах зээл сүүлийн хэдэн жилийн дотор 25 хувиар өргөжиж, энэ онд нийт худалдаа эргэлт нь 390 тэрбум ам.долларт хүрчээ. Гурван жилийн дараа гэхэд энэ тоо 718 тэрбумд хүрнэ гэсэн төсөөлөл бий.

0 Сэтгэгдэл