Э.Батшугар: 2028 он гэхэд Монгол Улсын бүх багийг үүрэн холбооны сүлжээнд холбоно
2026 оноос мөрдөгдөх согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавих шаардлагыг тогтоов
Н.Отгонбаяр: Улаанбаатарын нэг хүнд ногдох ногоон байгууламж дэлхийн жишгээс бага
“Улаанбаатар барилга -2026” олон улсын үзэсгэлэнг зохион байгуулна
БНХАУ-д сурдаг оюутнууд эх орондоо дадлага хийх "100+100” хөтөлбөрийг эхлүүлнэ
УИХ: “Зүрх судасны төв” төсөл 106 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай
Ардчилсан Нам, Конрад-Аденауэрын сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна
Баянхошуунд барьж буй 226 айлын орон сууцны барилга угсралтын явц 80 орчим хувьтай байна
Ой хээрийн түймэр тавьсан хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ
“Исламын улс” зэвсэгт бүлэглэл Монгол Улсаас ч баян
Forbes сэтгүүл дэлхийн алан хядагч бүлэглэлүүдийг хөрөнгийн хэмжээгээр нь жагсаасан байна.

Алан хядагч зэвсэгт бүлэглэлүүдээс хамгийн баян нь Ирак, Сирийн зарим нутгийг хянаж байгаа “Лалын улс” бүлэглэл болжээ. Энэ зэвсэгт бүлэглэлийн жилийн орлого нь 2,0 тэрбум ам.доллар болж байна. Үүгээрээ энэ бүлэглэл хамгийн баян төдийгүй жилд хамгийн их орлого олдог гэдгээрэээ тэргүүлж байгаа юм. АНУ-ын Сангийн яамны тооцоогоор “Лалын улс” бүлэглэл Сири, Иракын нутагт эзэлж авсан нефтийн орд газруудаасаа өдөрт сая доллар олдог байна.

Хоёрдугаар байрт жилд нэг тэрбум ам.долларын орлоготой палестины ХАМАС бүлэглэл орж байна.

Гуравдугаарт Колумбын хувьсгалт зэвсэгт хүчин гэдэг байгууллага жилийн 600 сая долларын орлогоороо оржээ.

Дөрөвдүгээр байрт ливаны шит урсгалын “Хизбалла” бүлэглэл жилд 500 саяын орлоготой гэнэ.

Айргийн тавд лалын афганистаны “Талибан” хөдөлгөөн орсон нь жилдээ 400 орчим сая долларын орлоготой ажилладаг гэнэ.

Алдарт “Аль-Кайда” түүний холбоотон зэвсэгт бүлэглэл жилийн орлогоороо зургадугаарт жагсч 150 орчим сая доллар олдог гэжээ.
Пакистанд байрладаг “Лашкар-и-Тайба” бүлэглэл сомалийн “Аш-Шабаб” тус бүр 100 сая,Ирландын бүгд найрамдахчуудын арми 50 сая, нигерийн “Боко Харам” зэсэгт бүлэглэл 25 саяын орлоготой ажилладаг гэж эхний 10-т орсон байна.
Алан хядагч, зэвсэгт бүлэглэлүүд хар тамхи наймаалах, дээрэм, эзэлсэн орд газрын түүхий эдийн наймаа, зарим үед дэмждэг улс орнуудаас санхүүгийн дэмжлэг авах зэргээр санхүүждэг байна.

0 Сэтгэгдэл